Цөөн үгээр

- ИРГЭД МАЛЧДЫН АНХААРАЛД - ЕБС 1-Р БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ, ЕБС 2-Р БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ, 75 ХҮҮХДИЙН БАРИЛГА БОЛОН ЗАСВАРЫН ҮЙЛ ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА - ЕБ1-Р БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН ЗАВСАРЫН АЖИЛ 70% ЯВАГДАЖ БАЙНА

ИТХ-ын 5-р хуралдаан 2017.04.19-ний өдөр болно

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 422

            Орхонтуул сумын ИТХ-ын 5-р хуралдаан 2017.04.19-ний өдрийн 10 цагт "Иргэний танхим"-д болох тул хуралдаанд оролцох хүсэлтэй иргэд ИТХ-ын ажлын албанд хандана уу. 
Энэхүү хуралдаанаар дараах ажил, асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

 
1. Сумын ИТХ-ын 2017-2020 оны стратеги төлөвлөгөө батлах тухай
2. Ахуй үйлчилгээний хөгжлийг дэмжих сумын хөтөлбөр батлах тухай
3. Соёлч өрх шалгаруулах журам батлах тухай 
4. Гэрийн тэжээвэр нохойг гэрчилгээжүүлж, мал эмнэлэг үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох тухай
5. Сум хөгжүүлэх сангийн 2017 оны төсвийг баталж, тэргүүлэх чиглэл, орон тооны бус зөвлөл, ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнийг шинэчлэн тогтоох тухай 
6. “Туулын хишиг” ОНӨААТҮГ-ын 2016 оны ажлын тайлан, цаашдын зорилтын талаарх мэдээлэл 
7. Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Мал эмнэлэг үржлийн нэгжүүдийн 2016 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын талаарх мэдээлэл
8.Сумын мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэн тогтоох тухай 
9. Сумын мал тэжээвэр амьтад, таримал ургамлын болцын үеийн төлбөрийн болон хохирол барагдуулах, татварт авах жишиг үнийг шинэчлэн тогтоох тухай 
10. Бусад

           /Жич: Хуралдаанд оролцогч нь хуралдааны нийтлэг дэгийг баримталж, хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авч санал хэлэх эрхтэй боловч санал таслах эрхгүй./
Эхний 3 хүртэл иргэнийг хуралдаанд оролцох эрх олгох тул та яараарай.

ИТХ-н ажлын алба

Сүүлд нэмэгдсэн мэдээ