Цөөн үгээр

- ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ОРОЛЦСОН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА. - "АТАРЧИД ДУУЛЖ БАЙНА" ДУУН ЦЭНГҮҮН БОЛЛОО. - "АТАР ГАЗАР АРВАЙ БУУДАЙ" ХҮМҮҮНЛЭГИЙН АЯНД НЭГДЛЭЭ.

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 17-Р ХУРАЛДААН БОЛЛОО

Нийтэлсэн: 6 сарын өмнө Үзсэн: 98
 Сумын ИТХ-ын ээлжит 17-р хуралдаан 2019 оны 06-р сарын 19-нд "Иргэний танхим"-д амжилттай болж өндөрлөлөө.  Хуралдаанд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс ирсэн 20, ирц 95.2%-тай байв. Хуралдаанд хэлэлцэх асуудалтай холбогдуулан сумын Засаг дарга, түүний ажлын албаны мэргэжилтнүүд оролцлоо. Мөн хуралдааны нээлттэй байдлыг хангах зорилгоор иргэдийн төлөөллөөс  2-р багийн иргэн О.Гэрэлт-Од, Ж.Галбадрах, Г.Ууганбаяр нар оролцсон. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: 

            1. Сумын Засаг даргын 2019 оны эхний хагас жилийн ажлын тайлан

            2. Сумын ЕБС-иудын 2018-2019 онд дэвшүүлсэн зорилтын биелэлт, цаашид хийгдэх ажлын мэдээлэл

            3.Сумын Хүүхэд хөгжлийн төвийн 2018, 2019 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын талаарх мэдээлэл

            4. Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрт оруулах саналыг хэлэлцэх тухай

            5. Хүүхдийн амны хөндийн өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, Оюутны тэтгэлэгт, Гэр бүл, хүүхэд, залуусын хөгжлийг дэмжих зэрэг хөтөлбөрүүдийг шинэчлэн батлах тухай

            6. Хог үүсгэсний хураамжийн хувь хэмжээг тогтоох тухай

            7. Сумын Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 

зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

                                                                                                                   ОРХОНТУУЛ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ