Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

2019 ОНЫ ШИЛДЭГ ТҮШЭЭ ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ШАЛГАРУУЛЛАА

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 687
    Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Төлөөлөгчдийн ажлыг дүгнэх аргачлал"-д заасан шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж, иргэд, сонгогчидтой байнга холбоотой ажиллан нутаг дэвсгэрийн хэмжээнд тулгамдаж байгаа амьдралын амин чухал асуудлуудыг бодлогын түвшинд шийдвэрлүүлэх санал санаачлагыг байнга дэвшүүлэн, ажил хэрэг болгохын төлөө идэвх санаачлагатайгаар ажиллаж, Төлөөлөгчийн ёс зүйг өндөрт өргөн иргэдийн итгэл хүндэтгэлийг хүлээн ажиллаж байгаа ажлын амжилт, үр дүнг үнэлэн Шар-Ус 1-р багийн төлөөлөгч Бадарчийн Бямбасүрэнг 2019 оны "Шилдэг түшээ" төлөөлөгчөөр шалгаруулан 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит хуралдааны үеэр Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
           Төлөөлөгч Б.Бямбасүрэн сумын ИТХ-д хамгийн олон буюу 4 дэх удаагаа сонгогдсон Нутгийн өөрөө удирдах байгууллагын идэвхтэн сонгуультан бөгөөд иргэдийн дунд хамгийн их тулгамдаж байгаа асуудлууд, хэрэгцээ шаардлагыг судлан тандалт судалгаа хийсний үндсэн дээр 2013 онд "Хүүхдийн амны хөндийн өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх хөтөлбөр", 2019 онд "Сүрьеэ өвчинтэй тэмцэх урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр"-ийг санаачлан боловсруулж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа нь иргэдийн хүсэл сонирхолд нийцсэн хэрэгжих бүрэн боломжтой бодлогын баримт бичиг болсон юм.
            Мөн суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэл, чанар үр дүнд хяналт тавих ажлын хэсэгт орох болон ахлан ажиллаж энэхүү ажлыг хариуцах төрийн албан хаагчдын ажлын хариуцлагыг сайжруулах, гүйцэтгэгч аж ахуй нэгжүүдээс ажлын даалгаварт заагдсан ажлуудыг бүрэн дүүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөхийг шаардах зэрэгт иргэдийн дуу хоолойг зохих түвшинд хүргэн ажилласан зэрэг олон олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн байна.
            Иймд Нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлэх, төлөвшүүлэх, бэхжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа төлөөлөгч Б.Бямбасүрэн таны цаашдын ажил, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж, төр түмний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх ариун үйлсэд нь амжилтыг ерөөе.
 
                                                                ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

Сүүлд нэмэгдсэн мэдээ