Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СУМЫН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН БОЛЛОО.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 669
 Өнөөдөр буюу 2020.02.19-ний өдөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчид Хурлын даргын өрөөнд хуралдлаа. Хуралдаанд ирвэл зохих 7 тэргүүлэгчээс ирсэн 6, ирц 86 хувьтай байв. ИТХ-ын дарга М.Цогбаяр хуралдааныг нээж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулав. Үүнд:
             Хуралдаанаар хэлэлцсэн асуудал:
            1. УИХ-ын ээлжит сонгуулийн хэсэг байгуулах тухай
            2. Оны шилдэг түшээ төлөөлөгч шалгаруулах тухай
            3. Төсвийн байгууллагуудын эргэлтийн зарим хөрөнгийг актлах тухай сумын Өмч хамгаалах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэх тухай
            4. Мал эмнэлгийн тасгийн 2019 оны ажлын тайлан, 2020 онд хийгдэх ажлын тухай мэдээлэл
            5. Мал эмнэлгийн үржлийн нэгжүүдийн 2019 оны ажлын тайлан, 2020 онд хийгдэх ажлын тухай мэдээлэл 
 
            - Энэ жил Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн жил. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлэх зорилгоор Орхонтуул сумын хэмжээнд сонгогчдын санал авах, тоолох үйл ажиллагааг зохион байгуулах хэсгүүдэд хамаарагдах нутаг дэвсгэр, тэдгээрийн төвүүдийг байгууллаа. Үүнд: Шар-Усны 1-р багийн нутаг дэвсгэрийг хамарсан Рашаант ЕБС төвтэй 1-р хэсэг, Баянцогтын 2-р баг, Хонгор-Овооны 3-р багийн нутаг дэвсгэрийг хамарсан сумын ЕБС төвтэй 2-р хэсэг.  
        - Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн ажлыг дүгнэх аргачлалд заасан болзолыг бүрэн хангаж, иргэд сонгогчдынхоо санал хүсэлт, эрэлт хэрэгцээг судлан бодлогын баримт бичиг боловсруулан батлуулан хэрэгжүүлж ажилласан Шар-Ус 1-р багийн төлөөлөгч, тэргүүлэгч Бадарчийн Бямбасүрэнг 2019 оны "Шилдэг түшээ"-гээр шалгаруулах шийдвэр гаргалаа.
         - Сумын Өмч хамгаалах байнгын зөвлөлийг дүгнэлтийг үндэслэн сумын төсвийн байгууллагуудын эргэлтийн зарим эд хөрөнгийг актлах санал оруулсныг хэлэлцэн шийдвэрлэв.
            -  Мал эмнэлгийн тасгийн 2019 оны ажлын тайлан, 2020 онд хийгдэх ажлын тухай мэдээлэл,  Мал эмнэлгийн үржлийн нэгжүүдийн 2019 оны ажлын тайлан, 2020 онд хийгдэх ажлын тухай мэдээллийг тус тус хэлэлцүүлэв. Тайлан мэдээллийг сумын Мал эмнэлгийн тасгийн дарга Н.Өсөхбаяр, тархвар зүйч эмч Д.Гэрэлт-Од нар танилцуулж, цаашид хийгдэх ажилд нь чиглэл өглөө. Мөн сумын хэмжээн дэх мал эмнэлэг үржлийн нэгжүүд болох "Сүргийн ундраа" МЭҮН-ийн эзэн Г.Эрдэнээ, "Анар-Уул" МЭҮН-ийн эзэн Б.Миеэ, "Сэлэнгэ гранд" МЭҮН-ийн эзэн Б.Сугармаа нар ажлын тайлан, цаашид хийгдэх ажлын зорилтоо танилцууллаа.
       

                                                                   ИТХ-ын ажлын алба

Сүүлд нэмэгдсэн мэдээ