Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 723
            Сумын төвд өнөөдөр буюу 2019.11.21-ний өдөр ИТХ-ын "Төлөөлөгчдийн өдөрлөг" арга хэмжээний хүрээнд "Нээлттэй хаалганы өдөрлөг" арга хэмжээг сумын ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын нэг цонхны мэргэжилтэнгүүд, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, 1-р цэцэрлэг, Соёлын төвийн ажилтан албан хаагчид иргэдэд үйлчилгээ үзүүлэн ажиллаж, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Батбаатар болон 2,3-р багийн төлөөлөгчид иргэдтэй уулзан санал бодлоо солилцлоо.
 Хүрэлцэн ирсэн иргэдэд халуун аарц, чацаргана, витамин үрлээр үйлчилж Витаминжуулалтын аян өрнүүлж, энэхүү үйл ажиллагааны зардлыг сумын ИТХ-ын төлөөлөгчид хариуцан ажилласан.
          Рашаант тосгонд маргааш буюу 2019.11.22-ны өдөр Аймгийн ИТХ-ын төлөөлөгч  Б.Отгонбаяр болон 1-р багаас сонгогдсон төлөөлөгчид төсвийн байгууллагуудтай хамтран "Нээлттэй хаалганы өдөрлөг" арга хэмжээг зохион байгуулан ажиллаж иргэдтэй уулзаж санал хүсэлтийг сонсон ажиллах юм.
 
        
                                                                         ИТХ-ын ажлын алба

Сүүлд нэмэгдсэн мэдээ