Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 226

Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй Шатар сонирхогчдын Сумын аварга шалгаруулах тэмцээн сумын ЕБСургуульд амжилттай болж өнгөрлөө.
⭐ Энэхүү тэмцээний эрэгтэй төрөлд:
Тэргүүн байрт: Баянцогт 2-р багийн иргэн М.Очир-Эрдэнэ
Дэд байрт: Баянцогт 2-р багийн иргэн Д.Гантулга
Гутгаар байрт: Баянцогт 2-р багийн иргэн Л.Гантулга
⭐ Эмэгтэй төрөлд:
Тэргүүн байрт: Баянцогт 2-р багийн иргэн Р.Сувдаа нар тус тус шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
⭐Төрөл тус бүрт Тэргүүн байрт шалгарсан оролцогчдод дараагийн шатны тэмцээнд оролцох эрхийн бичиг УИХ-ын даргын Талархалыг сумын Засаг дарга П.Батбаатар гардуулж, амжилт хүслээ.
⭐ Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан сумын ЕБС-ийн Шатрын дугуйлангийн багш Д.Сүхбаатар болон хүрэлцэн ирж оролцсон нийт тамирчдадаа талархал илэрхийлж, цаашдын ажил амьдралд нь өндөр амжилт хүсье.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ