Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 8-Р ХУРАЛДААН БОЛЛОО.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 160
2022оны 02-р сарын 23-ны өдрийн 10:00 цагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 8-р хуралдаан Нутгийн удирдлагын ордны "Иргэний танхим"-д хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. Сумын ИТХ-ын нийтлэг дэгийг шинэчлэн батлах тухай
2. Санал тооллогын комисс байгуулах тухай
3. Сумын ИТХ-ын зөвлөл байгуулах тухай
4. Амьжиргааг дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай
- Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь шинэчлэн найруулагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулийн дагуу шат шатны Хурал нь Тэргүүлэгчидгүй, харин Зөвлөлтэй байхаар хуульчлагдсан.
- Иймд сумын Хурлын зөвлөлийг даргыг оролцуулан нийт 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтож, санал хураалт явуулан шийдвэрлэлээ.
Хурлын зөвлөлийн бүрэлдэхүүнд: ИТХ-ын дарга Л.Нямдорж, төлөөлөгч Д.Алгаа, Д.Мөнхтөр, Д.Уранчимэг, Т.Ням-Од, П.Отгонбаяр, О.Мөнх-Од нар сонгогдлоо.
- Сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай тогтоолыг төслийг багийн ИНХ-аар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй хэмээн үзлээ.
СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

Сүүлд нэмэгдсэн мэдээ