Цөөн үгээр

- ИРГЭД, ДААТГУУЛАГЧДЫН АНХААРАЛД - ЦАГ АГААРЫН МЭДЭЭ - ОРХОН ГОЛД БЕТОНОН ГҮҮР БАРИХ АСУУДЛААР АЖЛЫН ХЭСЭГ ХЭЛЭЛЦЛЭЭ..

МЭНДЧИЛГЭЭ

Нийтэлсэн: 5 сарын өмнө Үзсэн: 102

Өргөн уудам тал нутгийнхаа хойморт өрнөн дэлгэрч өөдлөн дэвжихийн ерөөл буянаар аж төрөн суугаа нутгийн ахан дүүс та бүхэндээ айлсан хүрэх цаг хугацааны мэндийг айлтгая.

Миний бие Орхонтуул сум хэмээх том хот айлын Засаг даргын эрхэм хүндтэй үүрэгт ажлыг та бүхнийхээ итгэл сэтгэлээр хүлээн авсан хугацаанд сумынхаа өнгө үзэмжийг сайжруулах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, амьдралын чанарыг  дээшлүүлэх, будаа тариа, хүнсний ногооны арвин ургац хураах, Орхонтуулчууд бидний хүсэл мөрөөдөл төрөлх сумаа хөгжүүлж амгалан тайван амьдрах, их ажил, амжилтаар дүүрэн байх зэрэг олон  зорилтуудыг дэвшүүлэн томоохон төлөвлөлтийн дор ажиллаж байна.

Энэ бүхний хүрээнд 2019 онд манай сум “Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлье” гэсэн уриаг дэвшүүлэн аливаа асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийнхээ санал бодлыг ямагт сонсож, ахмад буурлууд маань арвин их туршлагаа хуваалцаж, хүүхэд залуучууд нь хичээнгүйлэн зүтгэн хөдөлмөрлөж, ихийг бүтээн, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид, иргэддээ үйлчилж буй төрийн албан хаагчид, халуунд халж, хүйтэнд хөрч, өдөр шөнөгүй зүтгэж явдаг малчид, тариаланчид та бүхэнтэйгээ хамтран шийдвэр гаргах зарчмыг баримтлан ажиллах болно. Ард иргэдийн маань сэтгэл санаа өөдрөг, дүүрэн жаргалтай, айл бүхэн элгэн саднаараа энх амгалан, түмэн олноороо түвшин сайхан байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Орхонтуул сумандаа

Сэтгэл хангалуун

Сайхан амьдарцгаая.

Засаг дарга П. Батбаатар

Сүүлд нэмэгдсэн мэдээ