Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Байгаль орчны албанаас мэдээллэж байна.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 546

             Тус сумын Засаг даргын 2017-09-06-ны  өдрийн № А/117 тоот захирамжийн дагуу зохио зөвшөөрөлгүй барьсан 10 иргэний 12 өвөлжөөг албадан буулгаж  бэлчээр чөлөөлүүлсэн байна.Энэхүү ажлын хүрээнд албадан буулгасан өвөлжөөгөө өөрсдөө аваагүй зөрчлийг тухайн үед арилгаагүй 2 иргэнд тус бүр 1,000,000 төгрөгийн торгууль ногдуулж арга хэмжээ авсан байна. Зохих зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөг албадан буулгах явцад хууль зөрчин зохих зөвшөөрөлгүй зулзган нойтон мод бэлтгэж ашигласан 2 иргэний зөрчлийг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

               Байгалийн ургамал болох Дэрэвгэр жиргэрүүг түүж бэлтгэх зорилгоор тус суманд 3 аж ахуй нэгж байгууллага сумын Засаг даргатай гэрээ хийж, уг гэрээний дагуу зөвхөн тус сумын иргэд түүж бэлтгэсэн байна. Ургамал түүж бэлтгэхэд давхардсан тоогоор 380 гаруй иргэн хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэнд бүртгүүлж зөвшөөрөл авсан байна. 2017-11-01 ний өдрөөр ургамал түүж бэлтгэх гэрээний хугацаа дууссан бөгөөд зөвшөөрөлгүй хууль бусаар түүж бэлтгэхгүй байхыг анхааруулж байна. 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ