Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГИЙГ Б.ОТГОНЗАЯА, Г.БАТТӨГС, Ц.ДОЛЖИНСҮРЭН, Г.НОМИНСАЙХАН НАР ШАЛГАРАН ТУС БҮР 500,000 ТӨГРӨГИЙГ ГАРДАН АВЛАА.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 974

       Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.11 дэх заалтанд тусгагдсан зорилтын дагуу, тус сумын нийгмийн хариуцлагын хүрээнд сум орон нутгийнхаа залгамж халаа, ирээдүйн чадварлаг боловсон хүчин болох шилдэг оюутан залуусынхаа нийгмийн баталгааг хангах зорилгоор сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх, сурах идэвх санаачлагыг өрнүүлэх,  сумын хэмжээнд шаардагдаж буй мэргэжил, ажлын байрыг нөхөх, залгамж халааг бэлтгэх, өрхийн орлогогүй айлууд нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадахгүйн улмаас хүүхдээ сургууль завсардуулах, улмаар бүр сургуулиас нь гаргах зэрэг нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлыг сум, орон нутгийн зүгээс хуулиар олгогдсон бүрэн эрх, төрөөс олгосон санхүүгийн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжийг ханган сурлага, урлаг, спортоор тэргүүний оюутан суралцагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр зохион байгуулж байна. Сумын ИТХ-аас батлагдсан ‘’ Оюутны тэтгэлэгт хөтөлбөр’’ийн  5.1, 5.3, 5.5 дахь заалтын шалгуур үзүүлэлтийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилд болон 2016-2017 оны хичээлийн жилд суралцсан  журмын шалгуур үзүүлэлтийг хангаж шалгарсан Батдорж овогтой Отгонзаяа , Ганбат овогтой Баттөгс, Цогтбаатар овогтой Должинсүрэн, Ганбат овогтой Номинсайхан нарт тус бүр 500,000 төгрөгийн сургалтын тэтгэлгийг гардууллаа. 

    

 1.Батдорж овогтой Отгонзаяа нь Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн 2-р дамжаанд суралцдаг. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдсан “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 5.1 дэхь заалтын дагуу  Гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд онц сайн дүнтэй суралцаж, нийгмийн идэвх санаачлага, урлаг, спорт, авьяас чадвараараа бусдыгаа хошуучлан манлайлсан тул хөтөлбөрт хамруулан 500.000 төгрөгний сургалтын  тэтгэлэгийг гардууллаа.                 

2.Ганбат овогтой Баттөгс нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эм зүй, Био-Анагаахын сургуулийн Био-Анагаах, Эс судлаачийн 2-р дамжаанд сурдаг. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдсан “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 5.3 дахь заалтын дагуу Гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж байгаа өрхийн орлогогүй, өрхийн амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой өрхөөс онц сайн дүнтэй суралцаж, нийгмийн идэвх санаачлага, урлаг, спорт, авьяас чадвараараа бусдыгаа хошуучлан манлайлсан тул хөтөлбөрт хамруулан 500.000 төгрөгний сургалтын  тэтгэлэгийг гардууллаа.

3.Ганбат овогтой Номинсайхан нь МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Багш, Нийгмийн ухааны боловсролын ангийн 1-р дамжаанд суралцдаг. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдсан ''Оюутны тэтгэлэгт хөтөлбөр''-ийн 5.5 дахь заалтын дагуу  Тухайн жилд сумын Ерөнхий боловсролын сургууль төгсөж элсэлтийн шалгалтанд оролцож байгаа сурагчдаас хамгийн өндөр оноо авч дотоодын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд элсэн орох шаардлагыг хангаж  500,000 төгрөгийн буцалтгүй тэтгэлгийг гардууллаа.

4.Ганбат овогтой Номинсайхан нь МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Багш, Нийгмийн ухааны боловсролын ангийн 1-р дамжаанд суралцдаг. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас батлагдсан ''Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт''-ийн  5.5 дахь заалтын дагуу Тухайн жилд сумын Ерөнхий боловсролын сургууль төгсөж элсэлтийн шалгалтанд оролцож байгаа сурагчдаас хамгийн өндөр оноо авч дотоодын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд элсэн орох шаардлагыг хангаж 500,000 төгрөгийн буцалтгүй тэтгэлгийг гардууллаа.

 

Сургалтын тэтгэлгээр шагнуулсан оюутан сурагч нартаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ