Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ ТООЛУУРТАЙ БОЛЛОО.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 713

       Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4.14 дэх зорилтыг хэрэгжүүлж Цахилгаан эрчим хүчний ухаалаг тоолуурт шилжих ажил нь сумын нийт айл өрх болон аж ахуй нэгж байгууллагуудад үнэ төлбөргүй ухаалаг тоолуурыг тавьж дуусаад байна. Энэхүү ажлыг ''Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ'' ХХК-ний Хөтөл салбар хийж гүйцэтгэсэн ба тус суманд айл өрх, аж ахуй нэгжүүдэд нийт 500 ширхэг тоолуур тавигдахаас 481 ширхэг тоолуур тавьсан байна. Тоолуур солих явцад эзгүй байсан айл өрхүүд тус сумын ''Майхант дэд станц''-ын байцаагчтай хандаж тоолуураа суурилуулахыг боломжтой бөгөөд тус тоолуур нь айл өрхийн 220вт-ын 2 тарифт, аж ахуй нэгж байгууллагын 3 тарифт тоолуур тул иргэд та бүхэн тухайн сарын хэрэглээгээ өдөр бүр хянах боломжтой юм.

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ