Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

МАЛ ТӨЛЛӨЛТ 58,7%-ТАЙ БАЙНА

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 483

          Сумын хэмжээнд 04-р сарын 20-ны байдлаар төллөх 85975 толгой хээлтэгчээс 50506 толгой хээлтэгч мал төллөж мал төлөлт 58,7%- тай байна. Гарсан төлийн 99,2 хувь нь буюу 50261 толгой төл бойжиж байна. Үүнээс ботго-38, унага-164, тугал-879, хурга-28385, ишиг-20795 толгой бойжиж байна. Оны эхний малын 1,7% нь хорогдсоноос тэмээ 2, адуу-128, үхэр-584, хонь-1141, ямаа-1190 толгой хорогдсон байна. Малчдад хавар болж өвөлжөө хаваржаанаас нүүж байгаа тул хот орчмын ариун цэврийг сахих ажлыг хийж хэрэгжүүлэхийг мэдэгдлээ. Бусад аймаг сумын нутгаар хил залгаа нутаглаж байгаа нийт 16 малчин өрхөөр шүлхий өвчний мэдээллийг хүргэн тухайн нутаг дэвсгэрт гаднаас мал орж ирэх мөн өөрсдөө гадагш малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх талаар санамж сэрэмжлүүлэг өгч байна.

         Ариутгал халдваргүйжүүлэлтийн сарын аяны хүрээнд малын сэг зэм устгах ажлыг хэрэгжүүлэн нийтийн эзэмшлийн нутаг дэвсгэрт үхсэн малын сэг зэмийг цуглуулж ачиж зориулалтын газар устгал хийж ажиллалаа. Сумын төв тойрсон нийт 368 сэг зэмийг цуглуулж устгал хийсэн.

Сүүлд нэмэгдсэн мэдээ