Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

БАЯНЦОГТ 2-Р БАГТ УХААЛАГ ХУДГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВАХ АЖЛЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАГДЛАА

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 583

         2018 оны сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэхээр батлагдсан 13,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Баянцогт 2-р багт ухаалаг худагны тоног төхөөрөмж худалдан авах" ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулж гүйцэтгэгчээр "Баялагговь"ХХК шалгарч энэ сарын 21-ний сумын Засаг даргын Тамгын газартай гэрээ байгууллаа. 

          Ухаалаг худгийн тоног төхөөрөмжийг Баянцогт 2-р багийн Туулын дэнж хорооллын уст цэгт суурилуулах бөгөөд мөн худгийн барилгын дээвэр, гадна, дотно засварын ажил, халаалтын асуудал, гадна гэрэлтүүлэг, гадна, дотно талын камержуулалт, хашаажуулалт, галын аюулгүй байдлыг шийдэх бөгөөд 500 ш хэрэглэгчийн карт олгогдох юм. 
Туулын дэнж хорооллын иргэдээс гадна, Бор толгой хорооллын иргэд усаа зөөж уудаг хамгийн олон хэрэглэгчтэй худагт ухаалаг төхөөрөмж суурилуулахаар сонгосон бөгөөд иргэд цагийн хязгаарлалтгүй усаа авах боломжтой болох юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ