Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 306

          Өнөөдөр сумын ЗДТГ-н даргын баталсан удирдамжийн дагуу Рашаант тосгонд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаанд Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд хяналт шалгалтын ажил зохион байгууллаа. 
       Хяналт шалгалтанд хүнсний дэлгүүр-3, мухлаг-3, цайны газар-2 хамрагдлаа. Хяналт шалгалтаар зарим хүнсний мухлагуудын ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангалтгүй, бараа бүтээгдэхүүн тоосонд дарагдсан, үнэ тавиагүй, төрөлжүүлээгүй, жин хэмжүүр баталгаажаагүй гэсэн нийтлэг зөрчил илэрсэн байна. 
       Мөн хадгалах хугацаа дууссан Rama масло, Луговое масло, Өгөөж вафли, лаазтай вандуй, аль улсад үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хаяг шошгын зөрчилтэй ууттай чихэр \резинэн\, цэлцэгнүүр, шоколад зэрэг 102700 төгрөгийн бүтээгдэхүүнийг газар дээр нь устгасан байна.  Хяналт шалгалтын ажлыг 10-р сараас 11-р сарын хугацаанд зохион байгуулагдана. Иргэд төдийгүй хүнсний худалдаа эрхлэгчид та бүхэн бараагаа татахдаа бүтээгдэхүүний хадгалах хугацааг тогтмол шалгаж хэвших шаардлагатай байгаа юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ