Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

75 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА ИРЭХ ОНД БАРИГДАНА

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 524

            Тус сумын Шар-Ус 1-р баг Рашаант тосгонд тулгамдаад байгаа ард иргэдээс санал хүсэлт ихээр гаргадаг цэцэрлэгийн асуудал шийдвэрлэгдэхээр болж75 хүүхдийн цэцэрлэгийн барилга улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэхээр болсон билээ. Цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр "Шинэчлэл инвест"ХХК шалгаран гэрээ байгуулсан байна. Тус компаний захирал н.Алтанхуяг инженер техникийн зарим ажиллагсадын хамт өнөөдөр буюу 10-р сарын 29-ны өдөр ирсэн бөгөөд энэ онд цэцэрлэгийн барилгын хашааг барих юм байна. 

       Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Рашаант тосгонд шинээр цэцэрлэг байгуулж ашиглалтанд оруулахаар тусгагдсаны дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэхээр батлагдсан бөгөөд гүйцэтгэгч компани 2019 оны 8-р сарын 1-нд хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулагдсан байна. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ