Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ИРГЭДИЙН ГОМДЛЫН МӨРӨӨР РАШААНТ ТОСГОНЫ ЭРГЭЛТИЙН ЭМИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 784

       Эрүүл мэндийн төвийн эргэлтийн эмийн сангуудын үйл ажиллагаанд иргэдээс удаа дараа гарч байгаа эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн олголт, эмийн нэр төрөл, хүртээмж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэдээс ямар тохиолдолд эм тариа гаргуулдаг талаар сумын Засаг даргын баталсан удирдамжийн хүрээнд 2018.10.29-нд Рашаант тосгоны Эрүүл мэндийн төвийн эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагаатай танилцлаа.  

         Рашаант тосгоны Эрүүл мэндийн төвийн эргэлтийн эмийн сан нь 4 байгууллагатай эм зээлээр авах гэрээ байгуулан ажилладаг байна. Эрүүл мэндийн даатгалаар олгогддог хөнгөлөлттэй эм энэ оны 9-р сарын байдлаар нийт 330 хүнд 2 691 000 төгрөгийн эмээр иргэдэд үйлчилсэн байна. Тус сумын сан нь нийт эмийн 80 хувийг тендерээр авч байгаа бөгөөд тендерийг аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулж Эрүүл мэндийн төвүүд эмийн захиалгаа жилээр гаргаж хүргүүлсэний дагуу шалгарсан эм ханган нийлүүлэх компаниас улирал тутам эмээ татан авдаг байна. Энэ оны 1 дүгээр улиралд тендерт шалгарсан эм ханган нийлүүлэх компани эм, тариагаа нийлүүлээгүйгээс байгууллагад өр үүсч өөрсдийн нөөц бололцоогоор зээлээр эм тариагаа авч хэвтэн эмчлүүлэгсдэд үйлчилж ажилласан байна. Одоогийн байдлаар тус эмийн сан нь 144 нэр төрлийн 3,0 сая гаруй төгрөгийн эмийн үлдэгдэлтэй байна. Тендерээр нийлүүлэгдсэн эм тарианд тухайн хэвтэн эмчлүүлэгчид шаардлагатай, жорд бичсэн эм тариа байхгүй, дууссан тохиолдолд зарим тохиолдолд хэвтэн эмчлүүлэгчээр хувиас нь гаргуулах тохиолдол гардаг талаар эмийн санч болон эмчлэгч их эмч нар хэлж байсан бөгөөд хөнгөлөлттэй эм сарын эхээр олгогдоод дуусдаг байна. Цаашид эмийн зохистой хэрэглээний талаар иргэдэд сургалт сурталчилгаа хийж, иргэдэд тайлбар мэдээллийг тогтмол хүргэж байх нь зүйтэй байгаа юм. 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ