Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ МОНГОЛ ХЭЛНИЙ ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 463

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Орхон бүсийн сумдын Засаг даргын нэрэмжит Монгол хэлний олимпиад 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхонтуул суманд амжилттай зохион байгуулагдлаа. Засаг даргын нэрэмжит Монгол хэлний олимпиадад Хушаат, Баруунбүрэн, Сант, Орхон, Орхонтуул сумд болон Номгон тосгоны нийт 7 сургуулийн 3-5 дугаар ангийн 90 сурагч оролцсоноос багийн дүнгээр Орхонтуул сумын ЕБ1-р сургууль Нэгдүгээр байр, Орхон сумын ЕБСургууль хоёрдугаар байр, Баруунбүрэн сумын ЕБСургууль гуравдугаар байрыг тус тус эзэлсэн байна. Мөн анги тус бүрээр 1-3 байр болон тусгай байр эзлүүлэн шалгарсан сурагчдыг Медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан байна.

3-р анги
Тэргүүн байр - Орхонтуул сумын ЕБ1-р сургуулийн сурагч Б.Эрдэнэхишиг 48 оноо авахаас 40,25 оноо авч 83,8 хувийн гүйцэтгэлээр
Хоёрдугаар байр - Орхон сумын ЕБСургуулийн сурагч О.Нандинцэцэг 48 оноо авахаас 39,75 оноо авч 82,8 хувийн гүйцэтгэлээр
Гуравдугаар байр- Орхонтуул сумын ЕБ1-р сургуулийн сурагч Ц.Билгүүн 48 оноо авахаас 39,25 оноо авч 81,7 хувийн гүйцэтгэлээр
Тусгай байр- Орхонтуул сумын ЕБ1-р сургуулийн сурагч О.Оюунзаяа 48 оноо авахаас 38,5 оноо авч 80,2 хувийн гүйцэтгэлээр тус тус шалгарсан байна.

4-р анги
Тэргүүн байр- Хушаат сумын ЕБСургуулийн сурагч Г.Амин-Эрдэнэ 43 оноо авахаас 37,2 оноо авч 86,5 хувийн гүйцэтгэлээр
Хоёрдугаар байр - Орхонтуул сумын ЕБ1-р сургуулийн сурагч О.Билэгт-Оюу 43 оноо авахаас 35 оноо авч 81 хувийн гүйцэтгэлээр
Гуравдугаар байр - Баруунбүрэн сумын ЕБСургуулийн сурагч З.Занабазар 43 оноо авахаас 33,7 оноо авч 78 хувийн гүйцэтгэлээр
Тусгай байр - Орхонтуул сумын ЕБ 1-р сургуулийн сурагч Б.Хүслэн 43 оноо авахаас 33,5 оноо авч 77,9 хувийн гүйцэтгэлээр тус тус шалгарсан байна. 
5-р анги
Тэргүүн байр - Орхонтуул сумын ЕБ 1-р сургуулийн сурагч Г.Нандин-Эрдэнэ 53 оноо авахаас 49 оноо авч 92,45 хувийн гүйцэтгэлээр 
Хоёрдугаар байр - Орхонтуул сумын ЕБ 1-р сургуулийн сурагч О.Номин-Үжин 53 оноо авахаас 46 оноо авч 86,79 хувийн гүйцэтгэлээр
Гуравдугаар байр - Орхон сумын ЕБСургуулийн сурагч Б.Билэгт 53 оноо авахаас 43 оноо авч 81,13 хувийн гүйцэтгэлээр
Тусгай байр - Номгон тосгоны ЕБСургуулийн сурагч Биндэръяа 53 оноо авахаас 42,5 оноо авч 80,18 хувийн гүйцэтгэлээр тус тус шалгарсан байна. 
Олимпиадын оролцсон нийт сумдын багш, сурагчид болон өндөр түвшинд зохион байгуулж сурагчдаа бэлтгэж амжилттай дүн үзүүлсэн сумын ЕБ1-р сургуулийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Сүүлд нэмэгдсэн мэдээ