Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ДАШГЭНПЭНЛИН ХИЙДЭД "ГАНЖУУР, ОРОЙН ЕРӨӨЛ" ХУРЖ СҮСЭГТЭН ОЛНОО БАЯСГАЛАА

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 432

Зуны эхэн сарын шинийн 8-ний өдөр буюу 2019.05.12 ны билэгт сайн өдөр  "ДАШГЭНПЭНЛИН" хийдэд сумын нийт ард иргэд болон хамаг амьтны тусын тулд сайн сайхныг бодож "Ганжуур,Оройн ерөөл" хурж сүсэгтэн олноо баясгалаа.Мөн хийдийн өмнөх 2 арсланг аравнайлах ёслол боллоо. Энэхүү арслангуудыг Р.Сүхбаатар, Д.Цогзол нар уралж хийддээ хандив өргөсөн юм.Баянцогт 2-р багийн иргэн Ө.Амаржаргал, Д.Сүхбаатар, Д.Эрдэнэбат өөрсдийн шүтээнүүдээ залж тус тус хандив өргөлөө.Энэхүү эхлүүлсэн ажлыг дэмжин тусалсан нутгийн иргэддээ гэр бүлүүдэд нь Орхонтуулчуудынхаа өмнөөс эрүүл энх аз жаргал урт удаан наслахын ерөөл өргье."САЙН ҮЙЛС БҮХЭН ҮРГЭЛЖ ДЭЛГЭРЖ ЯВАХ БОЛТУГАЙ".

Сүүлд нэмэгдсэн мэдээ