Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ТАЙЛБАР

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 837

2019-07-23                                                                                                                    Орхонтуул

            Сэлэнгэ аймаг Орхонтуул сумын Хонгор-Овоо 3-р багийн нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий MV-021203 тоот тусгай зөвшөөрөлтэй  Олз газар ХХК-нь тус суманд үйл ажиллагаа явуулах зорилгоор 2019 оны 06 сард ирснээс хойш холбогдох ажлын хэсгүүдтэй хамтран хяналт шалгалтуудыг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:

Нэг. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.Цогбаяр, Иргэдийн хурлын төлөөлөгч Д.Амарсанаа, Ө.Амаржаргал, Л.Нямдорж, Засаг даргын орлогч дарга П.Отгонбаяр, Багийн засаг дарга Д.Наранбаатар, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаяр, Газрын даамал О.Мөнх-Эрдэнэ, Хэсгийн төлөөлөгч Б.Батсаруул, Хэсгийн цагдаа У.Ганбат, Б.Балбар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2019 оны 06 сарын 25-ны өдөр тус сумын Хонгор-Овоо 3-р багийн нутаг Өлзий нуга гэх газарт хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажилласан байна.

            Хяналт шалгалтаар дараах зөрчил илэрсэн байна.

Өлзий нуга гэх газарт MV-021203 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Олз газар ХХК-нь олборлолтын үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажил хийж байсан ба тухайн газарт зусаж буй малчин иргэд хооронд маргаан гарсныг газар дээр нь арилгаж холбогдох хууль дүрэм журмыг танилцуулан ажиллаа. Дээрх цугласан 31 малчин иргэнд сум орон нутгийн уул уурхайн талаар баримталж байгаа бодлого гарсан шийдвэрийг танилцуулж байгаль орчны багц хууль Зөрчлийн тухай хуулийн иргэдэд хамаарал бүхий буюу эрх, үүрэг хариуцлагын талаар мэдээлэл сурталчилгаа хийсэн байна. Олз газар ХХК-ын ашиглалтын үйл ажиллагаантай холбоотой баримт бичгүүдийг бүрэн бүрдүүлэх, мөн аймгийн ИТХ-ын 2009 оны 39 тоот тогтоолын дагуу хянан бүртгэх хуудас авч ирэн үйл ажиллагаагаа эхлүүлэх түүнээс өмнө ажил эхлэхгүй байх талаар үүрэг даалгавар зөвлөмжийг өгч ажилласан байна.

Хоёр. Сэлэнгэ аймаг Орхонтуул сумын Хонгор-Овоо 3-р багийн нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий MV-021203 тоот тусгай зөвшөөрөлтэй  Олз газар ХХК-нд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 01 сарын 03-ны өдрийн № 18-04-003/02 тоот удирдамжийн дагуу Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаяр, Байгаль хамгаалагч Т.Мөнхтуяа, Хэсгийн төлөөлөгч Б.Батсаруул нарын бүрэлдэхүүнтэй 2.6 кодтой хяналтын хуудсаар хяналт шалгалтыг 2019 оны 07 сарын 09-ний өдөр хийсэн байна. Хяналт шалгалтаар дараах зөрчил дутагдал илэрсэн байна. Үүнд:

1. ОЛЗ ГАЗАР ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 35-р зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллаж байгаа боловч Газар, ус ашиглах гэрээ байгуулаагүй газар эзэмшиж ашиглах эрхийн гэрчилгээгүй байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 35-р зүйлийн 35.3.7 дахь заалтыг  зөрчсөн.

2. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээж аваагүй байхад үйл ажиллагаа явуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 35-р зүйлийн 35.4 дэх заалтыг зөрчсөн.

3. Уурхайн талбайн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 39-р зүйлийн 39.1.4.3 дахь заалтыг зөрчсөн.

4. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчаас 2019 оны 04 сарын 10 өдрийн № 01-01-018 тоот зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй зэрэг зөрчил гаргасан байна. Зөрчлийг арилгуулах талаар 4 заалт бүхий улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлэн ажилласан байна.

Сумын Засаг даргын тамгын газрын зүгээс хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа болно.

Хяналт шалгалттай холбоотой баримт бичгүүдийг хавсаргав.

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сүүлд нэмэгдсэн мэдээ