Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СУМЫН ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛУУЛЛАА

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 545

Үүнд: 1. Орхонтуул сумын “Оюутаны тэтгэлэгт” хөтөлбөр шинэчлэгдэн батлагдлаа

Хөтөлбөрийн хэрэгжих хугацаа: Хөтөлбөрийг 2019-2020 онд хэрэгжүүлнэ.

Xөтөлбөрийн зорилго: Тус сумаас гадаад дотоодын улсын болон хувийн магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудад  амжилттай суралцаж, мэдлэг боловсролтой чадварлаг мэргэжилтэн болж сум орон нутагтаа ирж ажиллан нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах чин хүсэл эрмэлзлэлтэй шилдэг оюутаныг дэмжихэд оршино. /ИТХ-ын тогтоол, хөтөлбөрүүд хавсаргав/

2. Гэр бүл, хүүхэд, залуусын хөгжлийг дэмжих хөтөлбөр

Хөтөлбөрийн хэрэгжих хугацаа: Хөтөлбөрийг 2019-2020 онд хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн зорилго: Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь бидний ирээдүй болсон хойч үеэ өөртөө итгэлтэй, хүмүүжил ёс суртахуунтай бие хү болон төлөвшихөд нь туслах мөн залуучууд, гэр бүлийн боловсрол, нийгмийн эрүүл мэнд, сэтгэл зүй, хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн хөгжлийг дэмжиж амьдралын түвшинг тасралтгүй дээшлүүлэхэд оршино. /ИТХ-ын тогтоол, хөтөлбөрүүд хавсаргав/

3. Хүүхдийн амны хөндийн өвчлөлийг буруулах, урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг шинэчлэн батлагдлаа.

Хөтөлбөрийн хэрэгжих хугацаа: Хөтөлбөрийг 2019-2020 онд хэрэгжүүлнэ

Хөтөлбөрийн зорилго: Амны хөндий өвчин ялангуяа шүдний өвчин бусад өвчнүүдийн эх үүсвэр болж байдагтай холбоотой бага өсвөр насны хүүхдийн амны хөндийн өвчлөлийг буруулах, эмчилж эрүүлжүүлэх, түүнээс урьдчлан сэргийлэх дадал хэвшлийг олгоход оршино. /ИТХ-ын тогтоол, хөтөлбөрүүд хавсаргав/

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ