Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

2019 ОНЫ “СОЁЛЧ ОРЦ, СОЁЛЧ ӨРХ” ШАЛГАРУУЛЖ УРАМШУУЛНА

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 667

Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын дагуу иргэдийнхээ хамтын хүчээр амьдрах орчин нөхцөлөө сайжруулах зорилгоор "СОЁЛ ӨРХ, ОРЦ" шалгаруулж  дүгнэж шагнаж урамшуулахаар сумын ИТХ-н 2017 оны 5-р хураалдааны 23 тоот тогтоолоор “Соёлч орц, өрх шалгаруулах журам"-г батлуулан.“Соёлч өрх-Соёлч орц” журмыг хэрэгжүүлж 2017, 2018 онуудад сумын  Соёлч өрхүүдийг шалгаруулан Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан билээ. 2019 оны “Соёлч өрх” шалгаруулан урамшуулан

Тавигдах шалгуур үзүүлэлтүүд:

3.1. “Соёлч өрх”-ийг Гэр хороолол, Хөдөөний өрхүүдээр ангилан жил бүр шалгаруулна. Харин орон сууц хорооллын хувьд орцоор нь шалгаруулах журам баримтална.

3.2. Гэр хорооллын өрхүүдэд тавигдах шаардлагууд:

3.2.1 Өөрийн хашааны 20%-оос доошгүй хувьд ногоон орчин бүрдүүлсэн байх
3.2.2 Хашааны гэрэлтүүлэг, хаягжилт, шуудангийн хайрцагтай байх
3.2.3 Хашаандаа эрүүл ахуйн ил нойлын стандарт хангасан нойл, муу усны нүхтэй байх, түүнийгээ сард 1 удаа ариутгаж хэвшсэн байх
3.2.4 Хашааны ойр орчим хог хаягдалгүй байлгах тал дээр анхаарч цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхэд идэвх санаачлагатай оролцсон байх
3.2.4 Хашаагаа жигд /оохордож/ өнгө үзэмжтэй болгосон байх
3.2.6 Гэрийн тэжээвэр амьтан /нохой, муур/-аа гэрчилгээжүүлж, уяж малладаг, мал эмнэлэгийн үйлчилгээнд хамруулан ИТХ-аар батлуулсан хураамжийг төлсөн байх
3.2.7 ЗДТГ болон бусад байгууллагуудаас зохион байгуулсан олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх
3.2.8 Мал сүрэг өвчин эмгэггүй байх
3.3 Хөдөөгийн өрхүүдэд тавигдах шаардлагууд:
3.3.1.Өвөлжөө хаваржааны орчмоо тохижуулж, хөрзөнгөө хаврын улиралд ховхолж, ариутгал халдваргүйтгэл хийсэн байх
3.3.2 Худаг булгийн эхийг хамгаалж тохижуулан, горхи, голын голдиргын орчмын хогийг цэвэрлэж бохирдолгүй болгосон байх
3.3.3 Зуслан, намаржааны газраа сар бүр тогтмол цэвэрлэдэг байх
3.3.4 Гэрийн тэжээвэр амьтан /нохой, муур/-аа гэрчилгээжүүлж, уяж малладаг, мал эмнэлэгийн үйлчилгээнд хамруулан ИТХ-аар батлуулсан хураамжийг төлсөн байх, 
3.3.5 ЗДТГ болон бусад байгууллагуудаас зохион байгуулсан олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх
3.3.6 Мал сүрэг өвчин эмгэггүй байх
3.3.7 Ойр орчим хог хаягдалгүй байлгах тал дээр анхаарч цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхэд идэвх санаачлагатай оролцсон байх
3.4. Орон сууц хорооллын өрхүүдэд тавигдах шаардлагууд:
3.4.1. Орцны бүх өрх, айл хаалганы дугаар /номер/-той байх
3.4.2. Айл өрх бүр нь гэрийн хаалга хонхтой байх
3.4.3. Шуудангийн хайрцагтай байх
3.4.4. Орцны дотор болон гадна хаалгатай байх
3.4.5. Орцны дотор болон гадна гэрэл, гэрэлтүүлэгтэй байх
3.4.6. Орцны шат бариул, хана таазыг засаж өнгө үзэмжийг дээшлүүлэн доторх тохижилтыг сайжруулсан байх
3.4.7. Орцны ойр орчим хог хаягдалгүй байлгах тал дээр анхаарч цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхэд нэг ажил санаачлан хэвшүүлсэн байх
3.4.8. Байрны гадна талын өнгө үзэмжийг сайжруулсан байх
3.4.9. ЗДТГ болон бусад байгууллагуудаас зохион байгуулсан олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх

Шалгуурт оролцогчдын бүрдүүлэх материалууд:

1. Багийн Засаг даргын тодорхойлолт
2. Өрхийн тэргүүний цахим үнэмлэхний хуулбар
3.Тухайн жилд хийж хэрэгжүүлж хэвшил болгосон ажил түүнийг нотлох баримт материал, тайланг зурагжуулж ирүүлнэ.

Урамшуулах ажлын зохион байгуулалт

5.1 Энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийн дагуу материалыг бүрдүүлж жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор тухай багийн Засаг дарга нар ЗДТГ-н Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэнд өгөх ба шаардлага хангаагүй материалыг хүлээн авахгүй болно. 
5.2 Сумын Засаг Даргын зөвлөлийн хурлаар ирүүлсэн материалыг хянан үзэж шаардлагатай бол газар дээр нь танилцсаны үндсэн дээр шалгаруулж шийдвэр гаргуулна.
5.3 Оны Шилдэг “Соёлч өрх”-үүдийн шагналыг жил бүр “Шинэ жилийн баяр”-ын үеэр гардуулна.
Зургаа: Урамшуулалын хэлбэр
6.1 Орон сууц, гэр хороолол, хөдөөгийн өрхүүдэд тавигдах шалгуур үзүүлэлтийг хангасан “Соёлч өрх, орц”-ыг тус тус Сумын Засаг даргын батламжилсан Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
6.2 Оны Шилдэг “Соёлч өрх, орц”-ын талаарх мэдээллийг Орхонтуул сум, Рашаант тосгоны вэб сайт, “Орхонтуулын ЗДТГ” фасебоок хаяг болон “Орхонтуулын мэдээ” сонинд нийтэлж олон нийтэд мэдээлнэ.
6.3 Шилдэг “Соёлч өрх”-үүдийн гэр бүлийн зураг Соёлч орцын бүх өрхүүдийн нэгдсэн байдлаар даруулсан зургийг “Хүндэт самбар”-т жилийн турш байрлуулна.
6.4. Энэ журмын дагуу олгох урамшуулалттай холбогдсон зардлыг Засаг даргын нөөц сангаас гаргана.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ