Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

АРХИ ҮГҮЙ АМЬДРАЛ АЗ ЖАРГАЛТАЙ

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 844

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг үндэслэн аймгийн Засаг дарга сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ, Архидалттай тэмцэх аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “АРХИ ҮГҮЙ АМЬДРАЛ АЗ ЖАРГАЛТАЙ” аяныг сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 28 өдрийн А/101 тоот захирамж гарган зохион байгуулж байна. Архигүй эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, архинаас үүдэлтэй гэмт хэргийн гаралтыг буруулах, улмаар архи согтууруулах ундаа худалдан борлуулах цэгийн тоог бууруулах зорилгоор энэхүү аяныг зохион байгуулж байна. Зохион байгуулж буй аяны хүрээнд архидан согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэгийн тоог бууруулах зорилгоор тусгай зөвшөөрөлтэй газруудад хяналт шалгалт хийж зөрчил илэрсэн газрын тусгай зөвшөөрлийн цуцлуулах саналыг холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэх, архинаас татгалзсан сайн үлгэр жишээг олон нийтэд сурталчлан архинаас хамааралтай болсон 1-2 хүнийг амьдралын зөв дадал хэвшилтэй болгох зэрэг шат дараалсан ажлуудыг зохион байгуулах юм.

АРХИ ҮГҮЙ АМЬДРАЛ АЗ ЖАРГАЛТАЙ

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ