Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

“СҮҮ ХӨРГҮҮРИЙН ЦЭГ”-ИЙГ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ХАМТ АШИГЛАЛТАНД ОРУУЛЛАА

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1075

                Орхонтуул сум нь Сэлэнгэ аймгийн хамгийн олон малтай сум, малын механик болон төлийн өсөлтөөс болж бэлчээрийн даац 3,8 дахин хэтэрсэн үзүүлэлт гарсан мөн Монгол Улсын Засгийн газраас Улсын хэмжээнд 60 сумыг эрчимжсэн мал аж ахуй газар тариалагийн бүс нутаг болгосон үүний нэгд манай сум орж малаа эрчимжүүлэх шаардлага гарч ирсэн. Сумын Засаг даргын зүгээс малчдын гол амжиргааны эх үүсвэр болсон малын тоог цөөрүүл гэж  шахаж шаардахаас өмнө малчид, мал бүхий иргэдийг өдөр тутамд орлоготой болгох нөхцлийг бүрдүүлж өгөх нь нэн тэргүүнд бидний шийдвэрлэх гол асуудлын нэг юм гэж чухалчлан үзэж Сумын төв, Рашаант тосгонд “Сүү хөргүүрийн цэг” “Аарц цөцгийн цех”-ийг би болгохоор зорьсон билээ. Сумын төвд Туулийн дэнж хороололд өдөрт 2000 литр сүү хүлээн авах хүчин чадал бүхий “Сүү хөргүүрийн цэг”-ийг барилга байгууламжийн хамт ашиглалтанд орууллаа. 

2020 оны хавраас сүү саалийн цаг эхлэхээр албан ёсоор иргэдээс сүүг хүлээн авч Рашаант тосгон дахь “Аарц цөцгийн цех”-д нийлүүлэн “ОРХОНТУУЛ СУМАНД ҮЙЛВЭРЛЭВ” гэсэн хаяг шошготойгоор савлагдаж зах зээлд борлуулагдан цаашлаад сумын брэнд бүтээгдэхүүн болгох зорилго зорилт тавин ажиллаж байна. Рашаант тосгоны “Аарц цөцгийн цех”-н цахилгааны шугам холболтоос бусад бүх тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтын ажлууд бүрэн хийж гүйцэтгэсэн. Ирэх хавраас үйл ажиллагаагаа эхлүүлнэ.

ХАМТЫН ЗҮТГЭЛЭЭР ОРХОНТУУЛ САЙХАН НУТГАА ХӨГЖҮҮЛЬЕ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ