Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

МОНГОЛ УЛСАД АТАР ГАЗАР ЭЗЭМШСЭНИЙ ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 271

         Монгол Улсад атар газар эзэмшиж, шинжлэх ухааны үндэслэлтэй бие даан хөгжүүлсэний түүх 60 жилийн ойн энэ онд тохиож буй хүрээнд “АТАР-60 ЖИЛ”-ын ойн баярын арга хэмжээ 2019.12.20 өдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагааг ИТХ-ын дарга М.Цогбаяр, Сумын Засаг дарга П.Батбаатар нар нээн үг хэлэн хүндэт зочид хурлын индрээс Д.Түвдэн, Г.Лувсанням нар баярын мэндчилгээгээ хүргэлээ. Монгол Улсын ургацын 3 удаагийн аварга “Алтан гадас одон”-т механикжуулагч Ж.Батхүүгийн үр хүүхдүүдээс тариаланчдад ирсэн мэндчилгээг уншиж танилцуулав. Мөн “АТАР ГАЗАР АРВАЙ БУУДАЙ” хүмүүнлэгийн аянаар нийт /860.200 төгрөг/ цугласанаар Атрын 1-р аянд оролцож явсан, өндөр насны тэтгэвэрт гарсан 2 ахмад тариаланч болох С.Юухар, Л.Баасан нарт сэтгэлийн дэм болгон гардуулан өглөө. Хүмүүнлэгийн аянд оролцсон нийт төр төсвийн байгууллага, аж ахуй нэгж, иргэд хөдөлмөрчид та бүхэндээ талархсанаар илэрхийлье. Монгол орны өнцөг булан бүрт артын хөрсийг ган анжисны хошуугаар хөндөж атрын шанг татсан тэр үеэс хойш газар тариалангийн салбарын хөгжлийн эх үндэс тавигдаж даруй нэгэн жарны түүхийг бүтээсэн байна. Орхонтуул сумын тариаланчид маань Атрын 60 жилийн ойн баярын арга хэмжээгээр сумандаа өргөн дэлгэр зохион байгуулахаар бэлтгэсэн энэхүү арга хэмжээнд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ талархал илэрхийлье. Монгол Улсынхаа хүн амыг эх орныхоо хөрсөнд ургуулсан эрүүл чанартай хүнсээр хангах нэр төртэй үйлсдээ амжилт гаргаж ажиллахыг та бүхнээсээ хүсэн ерөөе.

Сүүлд нэмэгдсэн мэдээ