Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ӨНӨӨДӨР СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 620

     Хуралдаанд Сумын ЭМТ-ийн дарга С.Отгонгалаа БНХАУ-ын Ухань хот болон бусад улс оронд дэгдээд байгаа томуу, томуу төст халдварт өвчин Шинэ төрлийн Коронавирусийн талаарх мэдээлэл, ДЭМБ, ЭМЯ-наас гаргаж байгаа зөвлөмжийн талаар танилцуулга хийснийг Сумын Онцгой комисс хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргалаа. Үүнд:

  1. Сумын хэмжээнд 2020 оны 01-р сарын 27-ноос эхлэн, 2020 оны 03-р сарын 02-ныг хүртэл сургалт, хурал цуглаан олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх.
  2. ЭМТ-ын ажилчидад өрх бүр, иргэн бүрт шинээр бүртгэгдээд байгаа Коронавирусын  халдвараас сэргийлэх зөвлөмжийг цаг алдалгүй хүргэж мөн бага насны хүүхдийг үйлчилгээний болон олон нийтийн газраар дагуулж явахгүй байх.
  3. Онцийн шаардлагагүй бол аймаг, сум дамжин явахгүй байх мөн Худалаа үйлчилгээ эрхэлдэг иргэд дээрх өвчин дэгдээд байгаа Улс оронд зорчихгүй байх.
  4. Багийн Засаг дарга нар Малчдын бүртгэлтэй утсаар дамжуулан ДЭМБ, ЭМЯ-ны мэдээ мэдээлэл зөвлөмжийг цаг алдалгүй хүргэх.
  5. Худалдаа үйлчилгээ эрхэлж буй албан байгууллага бүр ариун цэврийг сайтар сахиж иргэдэд амны хаалттай үйлчлэх зөвлөмжийг тус тус тусгасан Сумын онцгой комиссын дарга тушаал гаргалаа.

ЗӨВЛӨМЖ

 Та үр хүүхэд, гэр бүлээ шинэ коронавирусын халдвараас дараах энгийн аргаар сэргийлж чадна.

  • Гараа тогтмол савандаж угаах
  • Амны хаалт зааврын дагуу зүүх
  • Өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх
  • Халдварт өвчинөөс сэргийлж өдөр бүр халуун аарц, чацаргана хэрэглэж дархлаагаа дэмжих    

ОРХОНТУУЛ ЗДТГ 

Сүүлд нэмэгдсэн мэдээ