Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ИРГЭД ТӨРИЙН 11 БАЙГУУЛЛАГЫН 54 ТӨРЛИЙН ЛАВЛАГААГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 564
Өнөөдрөөс эхлэн Сумын ЗДТГ-аас иргэдэд 54 төрлийн лавлагааг үнэ төлбөргүй олгож эхэллээ.
Иргэн, ААН-дэд нэн шаардлагатай байдаг Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа, Төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа гэх мэт иргэд, аж ахуйн нэгжүүддээ 54 төрлийн лавлагааг үнэ төлбөргүйгээр сумын ЗДТГ-аас олгох үйлчилгээ өнөөдрөөс эхэллээ.
Иргэдэд лавлагаа олгох үйлчилгээг ЗДТГ-ын Иргэний танхимын "Эрх зүйн хөтөчийн булан" өрөөнөөс олгож байна. Энэхүү нэг шатлалт үйлчилгээний давуу тал нь:
- Иргэний харъяалал харгалзахгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
- харилцан адилгүй чиг үүрэгтэй олон байгууллагын мэдээлэлийг нэг дороос авах боломжтой
- Нэвтрэлтийг тоон гарын үсэг, биеийн давтагдашгүй өгөгдлөөр /хурууны хээ/ баталгаажуулна.
- Төрийн мэдээлийн санд байгаа мэдээлэлийг дахин шаардахгүй
- Үйлчилгээний үр дүнг шуудангийн хүргэлт болон цахимаар дамжуулалт хийх зэрэг давуу талтай. Манай сумын иргэдэд сумандаа цахим үйлчилгээ авах боломжийг хамгийн түрүүнд олгож техник тоног төхөөрөмжөөр хангасан аймгийн удирдлагууддаа сумынхаа нийт иргэдийн өмнөөс талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.
 
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ