Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

САНАЛ АВАХ БАЙРАНД 18 НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮН ДАГУУЛЖ ИРЭХИЙГ ХОРИГЛОНО

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 318

УИХ-ын ээлжит сонгуультай холбоотойгоор "Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам" гаргасан.

Тус журмын долдугаарт маргааш болох санал хураалтыг ийнхүү зохион байгуулахаар тусгажээ.

Санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаа

  • 7.1. Санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагааг сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүн, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн даамал, үйлчлэгч, ажиглагч болон мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдал, эрүүл мэнд, нутгийн захиргааны байгууллагын алба хаагч нар хамтран зохион байгуулж, хяналт тавина.
  • 7.2. Санал авах байрыг урьдчилан цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.
  • 7.3. Санал авах байранд орох, гарахад иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулна.
  • 7.4. Сонгогчийг санал авах байранд орох үед биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэн, амны хаалтгүй бол нэг ширхэг амны хаалт олгоно.
  • 7.5. Санал авах байрны гадна болон дотор хүн хоорондын зайг 1,5 метрээс доошгүй байхаар зохион байгуулна. Оролцогчид биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцана.
  • 7.6. Сонгогч гарын хурууны хээг уншуулж, гарыг дахин халдваргүйжүүлсний дараа олгосон бээлийг өмсөж саналаа өгнө.
  • 7.7. Сонгогч бүртгэл хийлгэх үед амны хаалтыг түр авна.
  • 7.8. Сонгогч санал авах байрнаас гарахдаа бээлийг зориулалтын хогийн саванд хаяж, гарыг халдваргүйжүүлнэ.
  • 7.9. Санал авах байрны агаарыг 30 минут тутамд 10-аас доошгүй минутаар сэлгэнэ.
  • 7.10. Санал авах байранд хатуу гадаргууг 2 цаг тутам ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор сайтар цэвэрлэнэ. Ухуулах байрны гадна талбайг тогтмол цэвэрлэнэ.
  • 7.11. Санал авах байрны хаалганы бариул, явган болон урсдаг шат, цахилгаан шатны товчлуур, компьютер, утас зэргийг 2 цаг тутам сайтар арчиж цэвэрлэнэ.
  • 7.12. Санал авах байранд 18 насанд хүрээгүй хүн дагуулж ирэхийг хориглоно.
  • 7.13. Хэрэглэсэн амны хаалт, бээлий болон бусад хог хаягдлыг цуглуулж, битүүмжлэн авч явж, зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ