Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 484

    Сумын Засаг даргын Тамгын газраас Хүнсний аюулгүй байдал,эрүүл ахуй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж стандартын хэрэгжилтийг шалгах зорилгоор сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/17 тоот тушаалын  дагуу МЭТ-ийн Улсын байцаагч Н.Өсөхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг  хяналт шалгалт зохион байгууллаа. Хяналт шалгалтанд суманд Хүнсний эрүүл ахуйн чиглэлээр худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг хамруулан 2020 оны 09 дүгээр сарын 01-нээс 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд нийт 16  нэгжийг хамруулан шалгаж  доорхи зөрчлүүдийг илрүүллээ.

 Үүнд:

  • Орчны цэвэрлэгээ ариутгал дутуу хийгдсэн. /Лангуу болон бараа бүтээгдэхүүн тоосжилт ихтэй/
  • Худалдагч малгай , маск, бээлий , хормогч хэрэглээгүй.
  • Хугацаа хэтэрсэн бараа бүтээгдэхүүн борлуулсан.
  • Бараа бүтээгдэхүүний хадгалалтын горим зөрчсөн, хөргөгч, хөлдөөгчинд температур хэмжигч байрлуулаагүй.
  • Худалдагч эрүүл ахуйн шинжилгээнд хамрагдаагүй.
  • Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан
  • Гарал үүслийн гэрчилгээ тодорхойгүй мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн борлуулсан.
  • Өмнө нь тавьсан шаадлага биелүүлээгүй гэх мэт.

        Мөн хяналт шалгалтаар хугацаа дууссан ​болон хадгалах горим зөрчигдсөн нийт 328,200  үнэ бүхий 9 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгалд орууллаа.  Иргэд  хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хугацааг нь сайтар шалган авч байх шаардлагатай байна. Хүнсний эрүүл ахуйн чиглэлээр худалдаа үйлчилгээ эрхэлдэг хүнсний дэлгүүр, мухлагудад ямар нэгэн зөрчил дутагдал илэрсэн тохиолдолд Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах орон тооны бус зөвлөл /88003055, 99775434 /Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах орон тооны бус зөвлөлийн дэргэдэх Салбар зөвлөлд/ 99000632,88129686 / болон 96201416 дугаарын утсанд мэдэгдэж хамтран ажиллахыг хүсье.

Орхонтуул ЗДТГ

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ