Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН 2020 ОНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВАГДАНА.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 392

Сумын “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2020 оны тэтгэлэг олгох сонгон шалгаруулалтанд оюутан залуус та бүхнийг урьж байна. Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн болзол шаардлагыг хангасан оюутан бүр материалаа ирүүлэх боломжтой бөгөөд 10-р сарын 01-нээс 2020.10.15-ны өдрийг хүртэл сумын Засаг даргын Тамгын газар дээр хүлээн авна. 

    Хөтөлбөрийн доор дурдсан болзол шаардлагыг хамгийн их хангасан оюутанд сургалтыг төлбөрийн тэтгэлэг олгоно.

                                                ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД:

  • Гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа
  • Мэргэжлийн чиглэлээр зохион байгуулсан аливаа уралдаан тэмцээнд 2-оос доошгүй удаа оролцож эхний 5-н байрт шалгарсан байх
  • Сургуулиудын эрдэм шинжилгээний хуралд илтгэл, тавьж эхний 5-н байрын аль нэгийг эзэлсэн байх
  • Улсын болон Олон улсын хэмжээний соёл, урлагийн уралдаан наадамд эхний 5-н байрын аль нэгийг эзэлсэн байх
  • Монголын спортын их наадам, Монголын оюутаны аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхний 5-н байрын аль нэгийг эзэлсэн байх
  • Нийгэм, олон нийтийн ажилд оролцогч байх буюу аль нэг сайн дурын байгууллагын гишүүн, удирдагч нь байх
  • Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчийн хувьд сумынхаа элсэлтийн шалгалтанд оролцож буй нийт сурагчдаас хамгийн өндөр оноо авсан байх
  • Улсын хэмжээнд явагдсан өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгааны дүгнэлтээр амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой өрх болох нь тогтоогдсон өрхүүдээс суралцдаг оюутнуудад дээрх 1-6 үзүүлэлт нэгэн адил хамаарна.
  • Суманд шаардлагатай байгаа мэргэжлүүдээр суралцаж байгаа оюутнуудыг мөн адил дээрх 1-6 үзүүлэлтийг харгалзан шалгаруулан
  • Тухай жилд ЕБС төгсөж элсэлтийн шалгалтанд оролцож хамгийн өндөр оноо авсан сурагчийн хувьд элсэлтийн шалгалт зохион байгуулах аймгийн комиссын дүгнэлтийн эх хувь, батламж, элсэн орсон сургуулийн томилолтын хуулбарыг баталгаажуулсан байх ба дээрх үзүүлэлтүүд хамаарахгүй
  • Орхонтуул сумын иргэн, байнгын оршин суугч байна.
  • Энэ хөтөлбөрт хамрагдсан оюутан ахин хамраглахгүй болно.

                                                 БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
• Тухайн сургуулийнхаа сургалтын албаар баталгаажуулсан сургалтын тодорхойлолт
• Уралдаан тэмцээний өргөмжлөл, гэрчилгээний эх хувь
• Иргэний үнэмлэхний хуулбар /баталгаажуулсан байх/
• Өргөдөл
• Нийгэм олон нийтийн ажилд манлайлагч гэдгийг нотолсон сургуулийн захирлын тодорхойлолт
• Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхөөс суралцагч оюутнуудын хувьд Өрхийн амьжиргааг тогтоох судалгааны дүгнэлт, баг хорооны Засаг дарга, нийгмийн халамжийн ажилтны тодорхойлолт
• ЕБС-иудын 12-р анги төгсөж буй сурагчийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтанд оролцож элсэн орсон сургуулийн томилолт, батламж, эрхийн бичгийн хуулбар /баталгаажуулсан байх/, болон элсэлтийн шалгалт зохион байгуулсан аймгийн комиссын дүгнэлт эх хувиараа байх

  Дэлгэрэнгүй мэдээллийг 99929660 утсаар лавлана уу

Орхонтуул ЗДТГ

Сүүлд нэмэгдсэн мэдээ