Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ИРГЭН ТАНЫ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛД

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 245
 
☎️1️⃣9️⃣0️⃣0️⃣➖2️⃣2️⃣1️⃣1️⃣
Гэмт хэрэг хамтран үйлдэх нь тухайн гэмт хэргийг адил нөхцөлд нэг хүн үйлдсэнтэй харьцуулахад нийгэмд учрах хор аюулын хэмжээ нь их байдаг. Хамтран оролцогчдын хүчин чармайлтаар хохирогчийн эсэргүүцлийг амар хялбар дарж няцаах ба хамтран үйлдэхэд гэмт хэргийн ул мөрийг амар хялбар баллана. Иймээс ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлд гэмт хэрэг хамтран үйлдсэнийг ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл болгон үзэхээр заасан.
Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдүүлэхээр бусдыг хөлсөлж авсан этгээдийг захиалагч, гэмт хэрэг үйлдэхийг гардан зохион байгуулсан буюу удирдсан этгээдийг зохион байгуулагч, ятгах, заналхийлэх болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд бусдыг өдөөн түлхсэн, зоригжуулсан этгээдийг хатгагч гэнэ.
Гэмт хэрэг гардан гүйцэтгэсэн этгээдийг гүйцэтгэгч, зааж зөвлөх, зэвсэг, хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа, орон байраар хангах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амласан этгээдийг хамжигч гэнэ.
Шүүх гэмт хэрэгт хамтран оролцогчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг сонгон хэрэглэхдээ оролцогч бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан тогтооно.
Бусдын мал сүргийг хууль бусаар нууцаар авахыг мал хулгайлах гэмт хэрэг гэнэ.
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар нууцаар авахыг хулгайлах гэмт хэрэг гэнэ.
 
 
 
 
 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ