Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 1292
НҮБ 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэсээр иржээ.
Энэ өдрийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, тэдэнд боловсрол эзэмшүүлэхэд анхаарлаа хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршдог. Улмаар охидын эрхийг сурталчлах, хүйсээр ялгаварлах, хүйсийн тэгш бус байдлыг шийдвэрлэх, хүчирхийлэлд өртөж байгаа охидод туслахыг уриалдаг.
Монголын эмэгтэйчүүдийн холбооноос өнгөрсөн жилийн энэ өдөр "Хамтдаа хамгаалъя" акцыг Төрийн ордон, Сүхбаатарын талбайд нэгэн зэрэг зохион байгуулж байсан бол энэ жил ЦЕГ-тай хамтран "Сүүдэр бүү тусга" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ