Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СУМЫН ИТХ-ЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 593

2020 оны 11-р сарын 02-ны өдөр ИТХ-ын анхдугаар хуралдаан Сумын Иргэний танхимд боллоо.

        Хуралдаанд Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиар Сумын Сонгуулийн хорооны даргаар ажилласан ЗДТГ-ын дарга Ш.Өнөрбаяр Орон нутгийн сонгуулийн дүн, Сонгуулиар сонгогчдоос хамгийн өндөр санал авсан төлөөлөгчдийг “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” Сонгуулийн хорооны тогтоолыг тус тус танилцууллаа. Мөн хуралдаанаар 100% саналаар Л.Нямдорж ИТХ-ын даргаар сонгогдож, Сумын Засаг даргаар П.Батбаатар дахин сонгогдлоо.  

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ