Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

“ХЭРЧИМ МОД”-САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 988

МАНАЙ ХАМТ ОЛОН

              Манай хамт олон 2016-2017 оны хичээлийн жилд  суралцагчдаа чанартай сургах, сургуулиа хөгжүүлэхээр гар сэтгэл нийлэн ажиллаж байна. Багш нарын маань бүрэлдэхүүнд алтан гадас одонт-1 багш, Боловсролын тэргүүний ажилтан-6 багш, заах аргач зэрэгтэй 12 багш  тус тус ажиллаж байна. 

2017 оны хичээлийн жилд сургалт, хүмүүжлийн олон талт ажлууд зохион байгуулж ирсэн. Онцлох ажлуудаас дурьдвал:

АЙМАГ, БҮСИЙН ОЛИМПИАДЫН ТАЛААР.

           Улсын төрөлжсөн 2-ын давааны олимпиадад манай сургуулийн багш, сурагчид амжилттай оролцож ирлээ. Сэтгэх чадварын хичээлээр 9-р ангийн сурагч Д.Хөлөгмөрөн 3-р байр эзэлж хүрэл медаль, багш нараас Т.Баянтуул технологийн хичээлээр 5-р байруудыг тус тус эзлэв.

          Жил бүр баруун бүсийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ивээл дор зохион байгуулагддаг “Гадаад хэл”-ний олимпиад энэ хичээлийн жилд Сант суманд явагдаж манай сургуулиас орос, англи хэлний хичээлээр нийт 20 сурагч, 2 багш оролцсноос 8-р ангийн сурагч Машбат 3-р байр эзэлж хүрэл медаль хүртэж, англи хэлний хичээлээр оролцсон сурагчид багаараа 3-р байр эзэлсэн. Аймаг, бүсийн олимпиадад амжилттай оролцсон нийт багш, сурагчдадаа амжилт хүсье.

          Мөн сургуулийн эцэг эхийн зөвлөлийн сурлагын багаас 1-12-р ангийн сурагчдын дунд монгол хэлний хичээлээр бага олимпиад зохион байгуулж анги бүрээс 1 сурагчийг шалгаруулж Орхонтуул сумын Цаг уурын албанаас шагнаж урамшуулсан.

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ ӨДӨРЛӨГ”

          “Дээлтэй Монгол өдөрлөг”- жил бүр хэлбэр нь өөрчлөгдөн хүүхэд, багачуудад монгол өв соёл, уламжлал, ёс заншлаа хадгалан, хамгаалахад залуу үеийн оролцоо, хандлага маш чухал болохыг онцолж, 1-р сургуулийн сурагч бүрийн үүрэг хэмээн хүндэтгэн дээдэлж, хүүхэд бүр тус үйл ажиллагаанд оролцсон. 

          Мөн тухайн өдөрлөгийн хүрээнд монгол өв уламжлалыг харуулсан “Дөрвөн бэрх”-уламжлалт танин мэдэхүйн тэмцээнийг бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж хүүхэд, багачуудад монгол үндэсний тоглоом наадгайн мэдлэг олгосон. 

“ХЭРЧИМ МОД”-САЙН ҮЙЛСИЙН АЯН

            Сургуулийн нийт сурагчдын дунд хэрчим мод аяныг өрнүүлж цугларсан хэрчим модыг сумын ахмад настан Юухар, өрх толгойлсон эмэгтэй Светлана нарт өгч дэмжлэг тусламж үзүүлсэн. 

ГАМШГИЙН ҮЕ ДЭХ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БЭЛЭН БАЙДЛЫН ДАДЛАГА СУРГУУЛИЛАЛТ

          Монгол Улсын Засгийн газрын 339, 340 дүгээр тогтоолын дагуу 2017 оны 03-р сарын 23-ны өдрийн 16:00 цагаас улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилалт хийгдсэн ба тухайн өдрийн ажлын чиглэл ирж хичээлээс гадуурх үйл ажиллагааны цаг дээр сурагчдад мэдээлэл хүргэж ажилласан.  

“БАГШ, СУРАГЧ СОЛИЛЦОО”

           Орхонтуул сумын бүрэн дунд нэгдүгээр сургууль, Орхон сумын ЕББД сургуультай хамтран багш, сурагч солилцоо ажлыг зохион байгуулан туршлага солилцсон. Тухайн үйл ажиллагаагаар 2 сургуулийн сурагчид сургуулийн сургалтын орчинтой танилцаж, ЭЕШ-ын мэдээлэл солилцож, нөхөрсөг тэмцээн явуулж, багш нар нь сайн хичээлийн үйл ажиллагааг 2 сургуульдаа түгээн дэлгэрүүлэн хамтран ажилласан.

“ХҮҮХДИЙН VII ЧУУЛГА УУЛЗАЛТ”

            “Хөгжилд хүүхдийн оролцоо”-VII чуулга уулзалтыг 2017 оны 04-р сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймагт зохион байгуулсан. Тус чуулга уулзалтанд нийт 34 сургуулийн 34 сурагч, нийгмийн ажилтнууд оролцов. Орхонтуул сумын 1,2-р сургуулиас 11-р ангийн сурагч Оюун-Эрдэнэ, 12-р ангийн сурагч П.Энхчимэг нар сургуулийнхаа сурагчдыг төлөөлөн дуу хоолойгоо хүргэв. 

 

  

Сүүлд нэмэгдсэн мэдээ