Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СЭЛЭНГЭ АЙМАГ ОРХОНТУУЛ СУМЫН БҮРЭН ДУНД НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 1236

Тус сургууль нь Орхонтуул сумын Баянцогтын 2-р багийн нутаг дэвсгэр дээр 1942 онд анх байгуулагдсан ба эдүгээ 11 бүлгийн 265 сурагч, 32 багш, ажилтан 76 дахь жилдээ боловсролын үйлчилгээг үзүүлж “ХҮҮХЭД БҮР НЬ ХӨГЖСӨН, ЭЦЭГ ЭХ НЬ ДЭМЖСЭН, БАГШ НАР НЬ ЧАДВАРЖСАН, СУРГАЛТЫН ОРЧИН НЬ БҮРДСЭН”-эрхэм зорилго тавин хичээнгүйлэн ажиллаж байна.

МАНАЙ ХАМТ ОЛОН

Манай хамт олон 2018-2019 оны хичээлийн жилд  суралцагчдаа чанартай сургах, сургуулиа хөгжүүлэхээр сэтгэл гар нийлэн ажиллаж байна. Багш нарын маань бүрэлдэхүүнд алтан гадас одонт-1 багш, Боловсролын тэргүүний ажилтан -8 багш, заах аргач зэрэгтэй 12 багш  тус тус ажиллаж байна.

 

2018-2019 оны хичээлийн жилийн зорилго “СУРГАЛТЫН ЧАНАРЫГ АЛХАМ АЛХАМААР АХИУЛЬЯ”

2018-2019 оны хичээлийн жилд:

2019 оны 1-р улирлын байдлаар сурагчдын 2,3-р улиралд багш нар сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөө сайжруулах, цахим журналыг боловсролын мэдээллийн системд шивэх ажлын хүрээнд сургалтын менежер заавар, зөвлөгөө өгч сургалт мэдээлэл хүргэсэн. 2019 оны 01-р сарын 12-ны өдөр мэдээлэл харилцаа технологийн сургалтыг мэдээлэл зүйн багш Д.Тунгалаг, түүх, нийгмийн багш Л.Энхтунгалаг нар зохион байгуулсан. Тухайн сургалтанд нийт 12 багш хамрагдсан.

2019 оны 01-р сарын 14-ны өдөр манай сургууль дээр Боловсрол, соёл, урлагийн газрын 3 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн сургалтыг Рашаант тосгоны ЕБСургуулийн бага ангийн 6 багш, захирал 1, сургалтын менежер 2, нягтлан бодогч 1, манай сургуулиас захирал 1, сургалтын менежер 1, бага ангийн багш 5, нягтлан бодогч 1, нийт 18 хүн тус сургалтанд хамрагдсан.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ