Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Ерөнхий боловсролын 2-рБДСургууль

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 800

 

2-р сургууль нь 1979-1980 оны хичээлийн жилд анх ашиглалтанд орж 130 суралцагч 6 багштайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.

Сургуулийн анхны захирлаар Булган аймгийн Сайхан сумын харьяат Жадамбын Пүрэвжав томилогдон ирж ажиллаж байлаа.

Мөн биеийн тамирын багшаар Жавзансүрэн, хөдөлмөр зургийн багшаар С.Рэндоо, түүх нийгмийн багш Цэнд, бага ангийн багшаар Тунгалаг, нярав Нямдорж, сахиул Пүрэвдорж үйлчлэгч Валя зэрэг хүмүүс ажиллаж байв. Анхны 8-р ангийг Л.Чимэддорж багш дааж 1983 онд төгсгөсөн байна.

 Одоогоор 2016-2017 оны хичээлийн жилд Удирдлага -4  мэргэжлийн багш-22, ажилчид 8 багш ажилчид 34, 1-12 ангийн 14 бүлэгт 316 суралцагч суралцаж байна.

ЗОРИЛГО:ХҮҮХЭД БҮРИЙН БИЕ ДААН СУРАЛЦАХ ЧАДВАРТАЙ, ЭХ ХЭЛЭЭ ЭРХЭМЛЭДЭГ, НОМ УНШИХ ДУРТАЙ, ЗӨВ ДАДАЛ ХЭВШИЛТЭЙ БОЛГОН ТӨЛӨВШҮҮЛЭХ ЗОРИЛГО ТАВИАН АЖИЛЛАЖ БАЙНА.

СУРГУУЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ :

  1. Мэргэжлийн багшаар бүрэн хангагдсан
  2. Интернетийн дотоод сүлжээнд бүрэн холбогдсон
  3. Дэд бүтэц төмөр замтай холбогдсон хүн амын суурьшил сайтай
  4. Шилжилт хөдөлгөөн багатай. 

СУРГУУЛИЙН ОРЧИН МАТЕРИАЛЛАГ БААЗ

Сургалтын иж бүрэн 16 анги танхимтай

Зориулалтын уншдагын танхимтай

Үдийн цайнд 150 хүүхэд зэрэг хамрагдах боломжтой.

Спортын заалтай .

2010  оноос 12 жилийн тогтолцоотой болсон бөгөөд 2011 оноос эхлэн ЭЕШ –д өгч  эхэлсэн бөгөөд 2011 -2015 оны хичээлийн жилүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтаар аймгийн хэмжээнд тогтмол амжилттай оролцож байна.

Бид бүхэн багш суралцагчдаараа бахархан амжилтаа алдахгүй улам сайжруулах зорилт тавин ажиллаж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ