Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ТАНИЛЦУУЛГА

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 628

Орхонтуул сумын  “ Хөгжил” нэгдлийг  түшиглэн   улсын төсвөөр 1964 оны 12 дугаар сарын 1нд нэгдлийн барилгачдын гараар баригдсан цэцэрлэг, яслийн 3 өрөө дүнзэн байшинд 20 хүүхэд ажилтантай цэцэрлэг, ясли анх нээгдэн тулгын чулуугаа тулжээ. Орхонтуулын шинэ САА- г 1972 оны 10 дугаар сарын 20нд ЗХУ-ын буцалтгүй тусламжаар байгуулсан. Баянцогт уулын өвөрт Туул голын хөвөөнд сумын төв нүүж цэцэрлэг, яслийн иж бүрэн тоноглогдсон 120 хүүхдийн шинэ байранд орж цэцэрлэгт 55 яслид 35 хүүхэд хүлээн авч цэцэрлэг, яслийн  кабинет нэртэй болж ажилласан байна. 1973-1976 онд эрхлэгчээр Д.Дэнсмаа, 1976-1978 онд М.Цэдэвээ, 1978-1986 онд Гэрэлмаа 1986-2003 онд Т.Нина, 2003-2012 онд Б.Хажидсүрэн, 2012 оноос З.Энхцолмон одоог хүртэл ажиллаж байна. 24-р цэцэрлэг нь эрхлэгч арга зүйч, багш, туслах багш, тогооч, сахиул, нярав, үйлчлэгч, эмч гэсэн нийт 22 ажилчидтай өөрийн тойргийн 134 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж , малчдын 33 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох ажлыг амжилттай зохион байгуулан ажиллаж байна.  

Сүүлд нэмэгдсэн мэдээ