Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Соёлын төвийн танилцуулга

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1083
                 Тус сумын Соёлын төв  1936 оны  4-р сарын 16-ны өдөр 13 сайн дурын уран сайханчтайгаар Булган аймгийн Орхонтуул сумын намын үүрийн нэрэмжит “Улаан булан” байгуулагджээ.
1936 оны 5-р сарын 1-ны Майн баярт зориулан “Бээжин лам” гэдэг дуулалт үзэгдлийг тоглож анхны гараагаа эхлэж байсан ажээ. 1937 онд сумын Улаан булангаа өргөжүүлж  20  жүжигчин  тоглох  тайз бүхий  180 хүний суудалтай улаан буланг нээж “Цэнд комиссар” жүжиг, уран сайханчдын концерт тоглож нээлтээ хийж байсан түүхтэй билээ. Улмаар 1950 онд сумын иргэд хөдөлмөрчдийн санаачлага идэвхтэй дэмжлэгээр шинэ клуб барих ажлыг эхлүүлж 1951 онд 40 жүжигчин тоглох тайз бүхий 400 хүний суудалтай сумын клубыг  барьж ашиглалтанд оруулжээ. 
              1940-өөд оны дундуур тус клубын найруулагчаар н.Даваадорж, 1950-аад онд Д.Өлзий, 1960 оны эхээр н.Намъянжав нар ажиллаж байв. Харин 1955 оноос клубын даргаар намын үүрийн орлогч Л.Лувсанбалдан хавсран ажиллах болжээ.
              Сумын клубын даргаар Лувсанбалдан, найруулагч Д.Өлзий нар зохион байгуулж 1956 оны 04-р сарын 22нд клубын 20 жилийн ойг ёслон тэмдэглэж байсан түүхтэй билээ.
1957 оноос  клубын даргаар Ц.Намсрай томилогдон олон жил үр бүтээлтэй сайн ажиллаж нутаг усандаа алдаршиж хожим МУСТА цол хүртжээ. Орхонтуулчууд хэзээнээс наадамч, наргианч, алиа хошинд дуртай авьяас төгөлдөр ёстой л наадамд 3 даваатай найранд 3 дуутай ард түмэн бөгөөд нутаг усандаа алдаршсан сайхан исгэрдэг н.Шийрэвнямбуу, аймгийн аврага уртын дууч Н.Ханд хотол олондоо /зандан шоо/-гоороо алдаршсан Б.Лхагвасүрэн, бүх ард түмний урлагийн үзлэгийн алтан медальт Л.Баярхүү, хошой мөнгөн медальт н.Мягмар, дуу хөгжмийн авъяасаараа гайхагдаж байсан Ё.Гантуяа, М.Орхон, П.Цэндсүрэн, Ч.Оюунтуяа, Ё.Оюун-эрдэнэ гээд үе үедээ л олон авъяастнууд  төрөн гарч зэргэлдээх сум, аймагтаа олон сайхан дуулалт жүжгээрээ алдаршиж байсан билээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ