Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

“УДАМ УГСААГАА МЭДЭЖ УГИЙН БИЧИГЭЭ ХӨТӨЛЦГӨӨЕ” АЯНЫ УДИРДАМЖ

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 945

2019.04.11  

Зорилго: Монголчууд  бидний  эрхэм өв, соёл болсон угийн бичиг хөтлөх уламжлалыг  сэргээн дэлгэрүүлж , өвлүүлэн  хөтөлж занших, Монгол улсын иргэн бүр угийн бичгээ үндэслэн аливаа хэлбэрийн цус ойртсон гэрлэлтээс зайлсхийх, хүн амыг эрүүлжүүлэх, цус ойртож, оюун ухаан, бие эрхтэний хомсдолоос сэргийлэх, өсвөр үе, залуучуудад үе удмаа мэддэг, дээдэлдэг танин мэдэхүйн мэдлэг олгож, удам угсаагаа цэвэр ариун байлгах төлөвшил олгох, эрүүл саруул удамтай байлгах, сумын засаг даргын аймгийн засаг даргатай хамтран ажиллах гэрээний биелэлтийг хангахад  энэхүү аяны зорилго оршино.

Хэрэгцээ шаардлага:Сүүлийн жилүүдэд удам угсаагаа мэдэхгүй, хол ойрын төрөл саднаа танихгүйгээс цус ойртож оюун ухааны болон бие эрхтний согогтой  хүүхэд төрүүлэх, цус ойртсон гэрлэлт ихсэх хандлагатай байна. Иймд хүнийг удам угсаагаар нь хөгжүүлдэг уламжлалт арга ухааныг сэргээн олон ястан, айл өрхүүд удам угсаа, хол ойрын ахан дүүгээ бодитой тодоруулж, удмаараа эмх цэгцтэй байж, өвөг дээдсийнхээ гал голомт, нутаг ус, удмынхаа зан үйлийн сайхан дадал, заншлыг үе үедээ хүндлэн хадгалж залгамжилж, хүний хөгжлийг хангах шаардлагатай байна. 

Хамрах хүрээ:  Сумын нийт төр төсвийн  байгууллагын албан хаагчид, ААН, айл өрх, иргэн, хүүхэд, залуучууд   

Зохион байгуулагдах ажил:

  • Угийн бичиг  хөтлөх талаар мэдээллээр хангах-номын сан
  • Угийн бичиг хөтлөх сургалт-номын санч 
  •  Угийн бичиг хөтлөх сургалтыг айл өрхүүдээр явж сурталчлах, гарын авлагаар хангах

 

Зохион байгуулагч

Соёлын төв

Сүүлд нэмэгдсэн мэдээ