Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

МАНАЙ БАЙГУУЛГЫН ТАНИЛЦУУЛГА, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 839

 Манай Соёлын төв нь 2006 оноос эхлэн эдүгээ 6 орон тоотойгоор сумынхаа иргэдэд урлаг уран сайхан, хөгжим бүжиг номын сан зэрэг үйлчилгээг үзүүлэн 2012 онд Орон нутаг сурталчлах танхим байгуулан үйлчилгээний цар хүрээ өргөжин ажиллаж байна. 

Манай хамт олон 

Соёлын талаар хэрэгжиж буй морин хуур уртын дуу ардын уламжлалт урлагийг дэмжин дэлгэрүүлэх монгол хөөмий бий биелгээ, монгол тууль, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйл зэрэг үндэсний хөтөлбөрүүд аймаг сумын засаг даргын нарын үйл ажиллагааны хөтөлбөр дэх соёлын талаар хийх ажлуудыг төлөвлөн үе шаттайгаар жил бүрийн төлөвлөгөөнд тусган жилдээ 60-70 соёлын иж бүрэн үйлчилгээг иргэддээ хүргэн ажиллаж байна.Соёлын төв нь хөгжмийн дугуйлан болон бүжгийн дугуйланг хичээллүүлэн жилдээ нийт 70 гаруй Улсын чанартай уралдаан тэмцээнд оролцуулан хүүхэд багачуудын авъяасыг нээн хөгжүүлээд байна. Сумын хэмжээнд байгаа түүх соёлын үл хөдлөх дурсгалт 220 ш зүйлийг бүртгэн аймгийн нэгдсэн музейд хүргүүлэн аймгийн хэмжээнд ТСҮХД зүйлийн бүртгэлээрээ тэргүүлээд байна. Сумын хэмжээнд соёлын биет бус өв тээгч 35 иргэнийг бүртгэн сумын бүртгэл мэдээллийн санд бүртгэн мөн  иргэдийн гар урлалын бүтээлийг аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан үзэсгэлэнд оролцуулан бүтээлийг нь алдаршуулаад байна.

Соёлын төвийн хөгжим бүжгийн дугуйланд хамрагдагсадын тоо жил бүр ихсэн мэргэжлийн урлагийн сурагч  бүжгийн чиглэлээр суралцан сурагчдыг улсын чанартай уралдаан тэмцээнд оролцуулаад байна. Мөн аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан “Бид Сэлэнгийн үр сад” наадам, “Гэгээн хүслэн”, “Монгол аялгуу” язгуур урлагийн наадам, “Бүжгийн ертөнц”  зэрэг аймаг бүсийн тэмцээнд дугуйланд хамрагдсан сурагч бүрийг оролцуулан амжилтанд хүргээд байна.

Соёлын төвийн номын сан 3710 ном хэвлэлийн бүтээгдэхүүнтэй  ойрын фондонд 1850 үндсэн фонд нь 1860 номтой, электрон катологт нийт номыг 100% шивж оруулан цахим хэлбэрээр иргэддээ хүрч үйлчлэн ажиллаж байна. Номын сан жилдээ 3441 гаруй уншигч ирэгсэдэд хүрч үйлчилсэнээс байнгийн1173 гаруй уншигчид үйлчлэн нүүдлийн номын санг 13 удаа хөдөлгөөнт зөөврийн номын санг 35 удаа ажиллуулан иргэддээ хүрч үйлчлээд байна.  гаруй ном олгон үйлчлээд байна.

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ