Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Сумын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 841

Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2016 оны

12 дугаар сарын 19-ний  өдрийн 13 тоот тогтоолын хавсралт

 

 

ОРХОНТУУЛ СУМЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙГ 2017 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

 

Бодлогын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтанд

Хүрэх түвшин

\2017 оны жилийн эцсийн байдлаар\

НЭГ.ХӨГЖЛИЙН БОДЛОГО

1.1.Хөдөө аж ахуйн бодлого

Цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон цогц, ухаалаг хөдөө аж ахуйг хөгжүүлж эрүүл, аюулгүй хүнсний хамгамжийг сайжруулна.

1

Сумын төвтэй ойр тариан талбайг хашаажуулах асуудлыг зохион байгуулах

Хөдөө аж ахуйн тасаг

БОалба

ААН, иргэд

Малчид, тариаланчдын зохицлыг хангах журмын хэрэгжилт хангагдана.

2

Мал эмнэлгийн үйл ажиллагаанд төрөөс тавих хяналтыг сайжруулан урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанаржуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган “Эрүүл малтай” сум болох ажлыг хэрэгжүүлэх

Хөдөө аж ахуйн тасаг

ААН, иргэд

Мал сүрэг эрүүлжиж, эрүүл аюулгүй хүнс хэрэглэнэ.

3

Сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 50 тн өвс, 20 тн тэжээл бэлтгэх

ХАА-н тасаг

Багийн Засаг дарга нар

Гамшгийн эрсдэл буурах нөхцөл бүрдэнэ.

4

Малчид, тариаланчдын зөвлөгөөнийг зохион байгуулах

ХАА-н тасаг

БОАлба

Багийн Засаг дарга нар

Нутгийн захиргааны байгууллага, малчид, газар тариалан эрхлэгч аж ахуй нэгжүүд харилцан ойлголцож, хамтын ажиллагаа сайжирна.

5

Ашиглагдахгүй байгаа төмс, хүнсний ногооны талбайг эдийн засгийн эргэлтэнд оруулах

Газрын асуудал хариуцсан мэргэжилтэн

Төмс, хүнсний ногоо тариалах хүсэлтээ иргэд боломж нээгдэнэ.

6

 Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийг нэмэгдүүлэх зорилгоор  шилмэл хээлтэгч, хээлтүүлэгчээр хангах ажлыг зохион байгуулж малын удмын сан шилмэл сүрэг хоршоотой хамтран ажиллах

ХАА-н тасаг

 

Үржлийн ажил, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна.

7

Мал ээмэгжүүлэх, бүртгэлжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж ээмэгжүүлсэн бүх малыг бүртгэлийн программд оруулах

ХАА-н тасаг

 

Бүртгэл баталгаажиж малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарна.

8

Малын механик өсөлтийг хязгаарлах зорилгоор бусад аймаг, сумаас мал оруулахыг хориглосон шийдвэрийн хэрэгжилтийг хангах

ХАА-н тасаг

БОАлба

Малын тоо толгой механикаар нэмэгдүүлэхгүй байх тогтоолын заалт хэрэгжсэн байна.

9

Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд иргэд, малчдын оролцоог нэмэгдүүлж сайн дурын эргүүл, мэдээлэгч ажиллуулж тэдгээрийн урамшууллын асуудлыг шийдвэрлэж үйл ажиллагааг нь тогтмолжуулж “Хээлтэгч, хээлтүүлэгч бод малын зүсмийн бүртгэл мэдээллийн сан” бий болгох

ХАА-н тасаг

Цагдаагийн алба

Малын хулгайн гэмт хэргийг бууруулахад ахиц гаргана.

10

Мал эмнэлгүүдийн нэгжтэй хамтран айл өрх бүрийн тэжээвэр нохойг нэгдсэн бүртгэлд оруулан нэг нохойноос авах хураамжийн хэмжээг тогтоолгон орсон хураамжийг нохой устгалд зарцуулах ажлыг зохион байгуулна.

ХАА-н тасаг,

Багийн Засаг дарга нар

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд ахиц гарна.

11

Малын үүлдэр угсааг сайжруулан нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэн өндөр ашиг шимт үүлдрийн үржлийн аж ахуйг байгуулж, малчид, мал бүхий иргэдийг хээлтэгч, хээлтүүлэгч малаар ханган үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх ажлыг зохион байгуулах

ХАА-н тасаг

Малын үүлдэг угсаа сайжирч, иргэд хүнсээр хангагдаж, малчдын орлого нэмэгдэнэ.

12

Сумын төв, тосгоны төвийн мал бүхий өрхийн мал, тэжээвэр амьтдын бэлчээрлэх, хаших, төвөөс зайдуу зусах, намаржих улирал, цаг, хугацаанын хуваарийг иргэдийн саналыг үндэслэн шинээр тогтоох

ХАА-н тасаг

БОалба

Багийн Засаг дарга нар

Газрын даамал

Иргэдийн эрүүл цэвэр орчинд амьдарч, мал бүхий өрх, тэжээвэр амьтадтай өрх, иргэдийн гомдол маргаан шийдвэрлэгдсэн байна.

13

Малчдын намаржаа, зуслан, хаваржааны бүс нутгийг шинэчлэн тогтоож мөрдөж ажиллах

ХАА-н тасаг

Багийн Засаг дарга нар

БОАлба

Бэлчээрийн талхдалаас урьдчилан сэргийлэхээс гадна сумын хил дэх алсын бэлчээр нутаг эзэдтэй болно.

14

Хадлангийн газар олголтын менежментийг сайжруулж гэрээгээр ашиглуулах нөхцлийг бүрдүүлж ажиллана.

Газрын асуудал хариуцсан мэргэжилтэн, БЗД нар

БОАлба

Хадланчид өөрсдийн ашиглаж буй газрын ашиглалт хамгаалалтыг сайжруулж, хадланчдын хоорондын үл ойлголцол байхгүй болно.

1.2.Байгаль орчны бодлого

Байгаль орчныг хамгаалах талаар гарсан Монгол улсын хуулиудын хэрэгжилтийг зохион байгуулж хариуцлагатай уул уурхай хөгжүүлнэ.

1

Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан болон гар аргаар алт олборлоод нөхөн сэргээлт хийлгүй орхисон газруудын нэгдсэн судалгааг гаргах, хуулийн байгууллагад шилжүүлэх техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг чанартай хийлгэж хүлээн авах.

БОАлба

Ашигт малтмалын тухай, байгаль орчныг хамгаалах тухай хуулиудын хэрэгжилт хангагдана.

2

Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуйн нэгжийн газар ашиглалт болон тариалангийн талбайг зохих зөвшөөрөлгүй хууль бусаар тэлсэн байдалд хяналт шалгалт хийж хариуцлага тооцох.

Газрын асуудал хариуцсан мэргэжилтэн

БОАлба

Багийн Засаг дарга нар

Газрын тухай хуулийн хэрэгжилт хангагдана.

3

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүрийг мод тарих ажилд идэвхтэй оролцуулж ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэх

БОАлба

Соёлын төв

Багийн Засаг дарга нар

Иргэдийн амьдрах ая тухтай орчин нөхцөл сайжирна.

4

Газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал болон дэд ангилал, газрын эзэмшил, ашиглалтыг кадастрын зургаар баталгаажуулан бүртгүүлэх, зурагжуулах ажлыг үргэлжлүүлэх

Газрын асуудал хариуцсан мэргэжилтэн

Газрыг давхардуулан олгохгүй байх нөхцөл бүрдэнэ.

5

Орхон болон Туул голын сав дагуух газарт зохих зөвшөөрөлгүй өвөлжөө барьсан иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцох

БОАлба

Газар, өмчлөх, ашиглах, эзэмших талаар гарсан иргэдийн санал, өргөдөл, гомдол багасч хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ.

6

Хууль тогтоомжийн хүрээнд ойн санг гэрээгээр эзэмшүүлж, Ажилгүй иргэдийг ойд цэвэрлэгээ хийлгэх замаар хямд үнэтэй түлээний модоор хангах ажлыг зохион байгуулах

БОАлба

Иргэдийг түр ажлын байр, хямд түлээний модоор хангана.

7

Ашиг малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй орон нутгийн удирдлагууд нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж ажиллах

БОАлба

Орон нутгийн хөгжилд ахиц, дэвшил гарч иргэдийн амьжиргаа сайжирна.

8

Төвлөрсөн хогийн цэгүүдийг тохижуулж хог тээвэрлэлтийн машинтай болох

Засаг дарга

БОАлба

Хог хаягдлын менежмент сайжирна.

9

Өвөлжилт хүндэрсэн нөхцөлд сумын малчин болон мал бүхий иргэдийн малыг өвөлжүүлэх отрын үс нутаг тогтоох

БОАлба

Хаа-н тасаг

Өвлийг гарз хохирол багатай даван туулна.

10

Халтар ишигний рашаанд мэргэжлийн байгууллагаар шинжилгээ дүгнэлт гаргуулан хамгаалалтанд авах

БОАлба

Булаг шанд хамгаалагдаж усны ундарга сайжирна.

11

Тус суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж болон сумын олон талт зөвлөлтэй хамтран ажиллаж үйл ажиллагааг идэвхжүүлэх 

БОАлба

Хариуцлагатай уул уурхайг бий болгох ажилд ахиц гарна.

12

Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах бодлого хэрэгжүүлж уул уурхайн хайгуул, олборлолтонд өртөж эвдрэлд орсон газруудыг нөхөн сэргээж холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бичил уурхай эрхлэх асуудлыг шийдвэрлэн “Бичил уурхай дэмжих сумын хөтөлбөр” хэрэгжүүлж эхлэх

БОАлба

Багийн Засаг дарга нар

Хариуцлагатай уул уурхай бий болно.

13

Иргэнээ эрүүл таатай цэвэр орчинд амьдрах амрах идэвхийг өрнүүлэх зорилгоор сумын “Соёлч өрх” шалгаруулах журам боловсруулан  жил бүр шинэ жилийн баярын үйл ажиллагаан дээр шагналыг нь гардуулж өрх иргэнээ  дэмжиж ажиллана.

БОАлба

Багийн Засаг дарга нар

Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн

Сумын өнгө төрх сайжирч, байгаль орчин цэвэр цэмцгэр байж, иргэдийн идэвх оролцоо нэмэгдэн өрсөлдөөн бий болж, улмаар байгаль орчноо хамгаалах журамт үүргийн биелэлт хангагдана.

1.3.Дэд бүтцийн бодлого:

Дэд бүтцийн салбарын хүрсэн түвшинг бататгаж,  улсын  болон орон нутгийн төсөв, иргэн аж ахуйн нэгжийн болон гадаад дотоодын зээл тусламжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх

1

Усан сангийн барилгыг засварт оруулж харуул хамгаалалттай болгоно.

“Туулын хишиг”ОНӨААТҮГ

Ундны усны хамгаалалт сайжирна.

2

Суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд, хүнсний дэлгүүрүүдийн хаягжилт, гадаа тохижилтыг сайжруулан сумын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх

Засаг даргын орлогч

Багийн Засаг дарга нар

Сумын өнгө үзэмж нэмэгдэнэ.

3

Цахилгаан эрчим хүчний ухаалаг тоолуурт шилжих асуудлыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлнэ.

Засаг даргын орлогч

Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ”ХХК-ны үйл ажиллагаатай холбоотой иргэдийн санал, гомдол шийдвэрлэгдэнэ.

4

Халаалтын төвийн тогоог шинэчлэх

“Туулын хишиг”ОНӨААТҮГ

Иргэдийн ая тухтай амьдрах, ажиллах орчин нөхцөл дээшилнэ.

5

Гатлага онгоцны тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах ажлыг зохион байгуулах

Засаг даргын орлогч

Тухайн нутаг дэвсгэрт оршин суудаг иргэд цаг хугацаа хөрөнгө мөнгөө хэмнэж, аюлгүй зорчих нөхцөл бүрдэнэ.

6

Баянцогт 2-р баг, Хонгор-Овоо 3-р багт мал угаалгын ванн барих ажлыг эхлүүлэх

Засаг даргын орлогч

 

Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

7

Сумын төвд хүүхдийн тоглоомын талбай байгуулах

Засаг даргын орлогч

Багийн Засаг дарга

Хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлнэ.

8

Сумын төв болон Рашаант тосгоны орон сууцуудад СӨХ байгуулж байнгын ажиллагаатай болгох ажлыг иргэдтэй хамтран шийдвэрлэх

Засаг даргын орлогч

Иргэдийн өмч хамгаалагдаж эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл дээшилнэ.

1.4.Хөрөнгө оруулалт, төсөв санхүүгийн бодлого

Орон нутгийн төсвийн ил тод байдлыг хангах

1

Орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн хөрөнгө болон суманд ирж буй аливаа төсөл, хөтөлбөрүүдийг иргэдэд нээлттэй мэдээлж, иргэдийн саналд тулгуурлан үр нөлөөтэй зарцуулан хэрэгжилтэнд нь тэдний хяналт тавих оролцоог нэмэгдүүлэн ажиллах

ЗДТГ-н дарга,

Санхүүгийн алба

Төсвийн ил тод байдал хангагдаж мэдээллийн хүртээмж дээшилнэ.

2

Татвар төлөгчдийн тоо, хамрах хүрээг нэмэгдүүлэн, татварын бааз суурийг өргөжүүлж, төсвийн орлогын эх үүсвэр, орлого бүрдүүлэлтийг сайжруулан  сумын татварын орлогын төлөвлөгөөг жигд ханган ажиллах

Татварын Улсын байцаагч

Санхүүгийн алба

Татварын бааз өргөжижнө.

3

Татвар төлөгчдийг татварын хуулийг сайн дураараа дагаж мөрдөх дадалд хэвшүүлэх тэдний татварын боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах

Татварын улсын байцаагч

Татварын орлого нэмэгдэнэ.

4

Төсвийн зардлыг хэмнэлттэй зарцуулж, ил тод нээлттэй байдлыг ханган сахилга хариуцлагыг дээшлүүлж санхүүгийн дотоод хяналтыг сайжруулж төсөв, санхүүгийн зөрчилгүй сум болж ажиллах

Санхүүгийн алба

Төсвийн ил тод байдал хангагдана.

НЭГ. НИЙГМИЙН БОДЛОГО

1.1.Эрүүл мэндийн бодлого:

Халдварт өвчний гаралтыг бууруулж, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлнэ.

1

Сүрьеэ, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх боломжийг нэмэгдүүлэн багийн Засаг дарга, ААН, иргэний оролцоог нэмэгдүүлж ажлын уялдаа холбоог сайжруулж, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг чанаржуулан Баянцогт 2-р баг, Хонгор-Овоо 3-р багт 1500 хүн, Рашаант тосгонд 1100 хүн амыг хамруулах

 

Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нар

 

 

Иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээшилж халдварт болон халдварт бус өвчлөлийн тоо буурна.

2

Хөдөөгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр хүргэх

Эрүүл мэндийн төвүүд

Иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авч өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдана.

3

2017 оны 1-р улиралд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг умайн хүзүү, хөхны хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт, 2-р улиралд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт, 3-р улиралд халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах зэргээр өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг чанаржуулах

Эрүүл мэндийн төвүүд

Багийн Засаг дарга нар,

ААН-ийн дарга нар

 

Халдварт болон халдварт бус өвчлөл буурна.

4

 Эмч, ажиллагсадын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн ёс зүй, ажлын хариуцлагыг сайжруулах талаар олон нийтээс Сэтгэл ханамжийн судалгаа авч үр дүнг тооцох

Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нар

 

Эмч, эмнэлгийн мэргэжитний ёс, зүй харьцаа хандлага сайжирч эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчилгүй ажиллана.

5

Эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулан өвчлөлөөс урьдчилан сэргийлж эх, хүүхдийн эндэгдэлгүй ажиллах

Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нар

 

Эх, хүүхдийн эндэгдэлгүй ажиллаж 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурна.

6

Сумын Эрүүл мэндийн төв, Рашаант тосгоны Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн машины парк шинэчлэлт хийх

Сумын Засаг даргын Тамгын газар

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж дээшилнэ.

7

Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношлогоог 1-ээс доошгүй удаа зохион байгуулах

Эрүүл мэндийн төвүүд

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж дээшилнэ.

1.2.Боловсролын бодлого:

Боловсролын байгууллагуудад сурч боловсрох, хөгжих, ажиллах, амьдрах, эрүүл аюулгүй, ээлтэй орчинг бүрдүүлж, боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэнэ.

1

Зуны улиралд гэр цэцэрлэг ажиллуулж сургуулийн өмнөх насны хүүхдийн хамран сургалтыг 90%-д хүргэх

24-р цэцэрлэг

Багийн Засаг дарга нар

Хүүхдийн хөгжилд ахиц гарч сургалтын чанар дээшилж хамран сургалт нэмэгдэнэ.

2

Багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, ёс зүй ажлын хариуцлагыг дээшлүүлэх талаар олон нийтээс Сэтгэл ханамжийн судалгаа авч үр дүнг тооцох

ЕБ1,2-р БДСургууль

Багш нарын ажлын хариуцлага дээшилнэ.

3

Сурагчдыг хөгжүүлэх секц, дугуйлангийн үйл ажиллагааны төрлийг нэмэгдүүлэн үйл ажиллагааг нь тогтмолжуулж  уралдаан тэмцээнд идэвхтэй оролцуулж, амжилт гаргасан тамирчдыг урамшуулж байх

ЕБ1,2-р БДСургууль

 

 

Сурагчдын хичээлээс гадуурх цаг хугацаа үр дүнтэй өнгөрч хөгжилд ахиц гарна.

4

 Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх

Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн

Оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлж, сайн суралцах хөшүүрэг бий болно.

5

ЕБ2-р бүрэн дунд сургуулийн барилгыг их засварт оруулахтоног төхөөрөмжийг шинэчлэх

ЕБ2-р сургууль

Хүүхдийн сурч хөгжих орчин нөхцөл сайжирна.

1.3.Соёл урлагийн бодлого

Үндэсний өв соёлын хөгжүүлэх, өвлөн уламжлах, сурталчлах замаар соёл урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

1

Сумын орон нутаг судлах танхимыг үзмэрийн тавиуртай болгох

Соёлын төв

Түүх соёлын дурсгалт зүйлсийн хадгалалт, хамгаалалт сайжирна.

2

Түүхийн соёлын үл хөдлөх дурсгалт эд зүйлийн мэдээллийн санг баяжуулж, хамгаалалтыг сайжруулах

Соёлын төв

Байгаль орчны алба

Орон нутаг судлах танхимын үйл ажиллагаа тогтмолжин, сан хөмрөгийн тоо нэмэгдэж, бүртгэл мэдээллийн сан баяжигдана.

3

Соёлын төвийн ажилчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх

Соёлын төв

Салбарын ажиглагсадын мэдлэг, ур чадвар дээшилнэ.

4

Улс, бүс, аймгийн хэмжээний уралдаан наадамд ардын авъяастан, хүүхэд залуучуудыг оролцуулан сум сурталчилах ажлыг зохион байгуулах

Соёлын төв

Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн

Ардын авъяастан, хүүхэд залуучуудын ур чадвар дээшилж, сум орон нутгаа сурталчилна.

5

Хөдөөгийн иргэдийг урлаг соёлын үйл ажиллагаагаар хангах ажлын зуны урин дулаан цагт малчид төвлөрсөн газруудад 2,3-р улиралд зохион байгуулах

Соёлын төв

Соёл урлагийн үйчилгээний чанар хүртээмж дээшилнэ.

6

Сумын Нийтийн номын сангийн фонд баяжилтыг нэмэгдүүлэн алслагдсан малчин өрхүүдэд хүрэх хүртээмжийг нэмэгдүүлэх

Соёлын төв

Номын сангийн фонд, уншигчдын тоо нэмэгдэнэ.

7

Соёлын төвийн дэргэдэх дугуйлангуудын сурагчдын ур чадварыг нэмэгдүүлэн тоглолтын хувцас, хөгжим техник хэрэгслэл, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх

Соёлын төв

Соёл урлагийн үйлчилгээ, дугуйлангийн сургалтын чанар сайжирна.

1.4.Биеийн тамир, спортын бодлого

Нийтийн биеийн тамир, спортын хүний нөөц, дэд бүтцийг сайжруулж, үндэсний спортын өв соёлыг уламжлуулан нийтийн хүртээл болгох, иргэдийн хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

1

Хүүхэд хөгжлийн төвийн үйл ажиллагааг тогтмолжуулах

Хүүхэд хөгжлийн төвийн эрхлэгч

Хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх асуудалд ахиц гарна.

2

Сумын Засаг даргын нэрэмжит спортын олон төрөлт тэмцээнийг зохион байгуулах

Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн

Нийтийн биеийн тамир спортыг сурталчилан иргэдийг хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлж бие бялдрыг сайжруулна.

3

Үндэсний спортын холбоодын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах

Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн

Спортын төрөлжсөн холбоодын үйл ажиллагаа жигдэрч шилдэг тамирчдыг бэлтгэх ажилд ахиц гарна.

4

Төр, төсвийн байгууллагуудад тогтмол цагт биеийн тамирын дасгал байнга хийх ажлыг тогтмолжуулах

Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн

Хүүхэд, томчуудыг эрүүл аж төрөх зан үйлд сургах аилд ахиц гарна.

1.5. Гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудын бодлого

Гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, төрөлх нутгаараа бахархах, түүх, ёс заншил, уламжлалт соёлоо дээдлэх, амьдралын арга ухаанд сургах замаар өрсөлдөх чадвартай, хөдөлмөрч, хүмүүнлэг иргэнийг төлөвшүүлнэ.

1

Залуу гэр бүлүүдэд зөвлөгөөөгүүлэх, гэр бүлийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагатай хамтран лекц, сургалт зохион байгуулах

Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн

Гэр бүлийн эерэг харилцаа, хандлага нэмэгдэнэ.

2

Хөршийн холбоог сайжруулж, бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоох

Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн

Багийн Засаг дарга нар

Иргэн бүрийн нийгэмд хүлээсэн үүрэг хариуцлага нэмэгдэнэ.

3

Хөдөлмөрч залуу шилдэг гэр бүл шалгаруулах, алдаршуулах, олон нийтэд сурталчлах

Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн

Гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлж, ёс заншил, соёл уламжлалаа дээдлэх үзэл төлөвшүүлж, гэр бүлд чиглэсэн ажил үйлчилгээ тогтмолжино.

4

Шинээр гэр бүлээ батлуулж байгаа залуу хосуудын Гэрлэлтийн бүртгэлийг ёслол хүндэтгэлийн нэгдсэн арга хэмжээ болгон зохион байгуулах

Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн

Гэр бүлийн эерэг харилцаа, хандлага нэмэгдэнэ.

5

Хүүхдийн эрх, хамгааллын хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулж хамтарсан багийн үйл ажиллагааг тогтмолжуулах

Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн

Хүүхдийн эрх хамгааллын хэрэгжилт сайжирч, эрсдэлд байгаа хүүхдүүдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж сайжирна.

6

Сумын “Гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангаж ажиллах

Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн

Гэр бүлийн үнэ цэнэ нэмэгдэнэ.

1.6. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал

Сум орон нутгийн онцлог, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлого хэрэгжүүлэн, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна.

1

Айл өрх бүрээс 1-ээс доошгүй иргэнийг тогтмол ажлын байранд зуучлан ажилгүйдлийг бууруулах

Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн

Өрх бүрийг тогтмол орлоготой болгох ажилд ахиц гарна.

2

Ажил хөдөлмөр эрхлээгүй залуучуудыг “үсчин, тогооч, засварчин”-ны сургалтанд хамруулах асуудлыг холбогдох газруудтай хамтран сумандаа зохион байгуулах

Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн

Ажилгүйдлыг бууруулахад ахиц гарна.

3

Тохижилт, үйлчилгээ хариуцсан ажилтны орон тоо бий болгох

Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилэн

Суманд хийгдсэн бүтээлийн байгуулалтын ажлууд хариуцсан ажилтантай болохоос гадна сумын өнгө үзэмж тохижилтын ажилд үр нөлөө үзүүлнэ.

4

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах сумын дэд хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжилтийг хангах

Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилэн

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандарт хангагдана.

5

Улсын бүртгэлийн хэлтэст үйл ажиллагаа явуулж байгаагаар бүртгэлтэй боловч нийгмийн даатгалд хамрагдаагүй ААН-дийн судалгааг гаргаж ААН-ийг хамруулах ажлыг зохион байгуулж иргэдийг НД болон ЭМД-д хамрагдалтыг нэмэгдүүлэх

Нийгмийн даатгалын байцаагч

Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилт хангагдана.

6

Нийгмийн даатгалын сайн дурын даатгал болон ЭМД-д ажилгүй иргэн, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг бүрэн хамруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах

Нийгмийн даатгалын байцаагч

Малчид, иргэдийн нийгмийн баталгаа хангагдана.

7

Сумын Шинээр төрсөн хүүхэд, эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх журмын хэрэгжилтийг тогтмолжуулах

Бүртгэл, статистик хариуцсан мэргэжилтэн

Төрөлтийг дэмжих бодлогод үр нөлөө үзүүлнэ.

8

Сумын Ахмад настанд тусламж хөнгөлөлт үзүүлэх журмыг хэрэгжүүлэх

Хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн

Ахмадуудад үзүүлэх эрүүл мэндийн зөвлөгөө, тусламж, дэмжлэг сайжирна.

9

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандартыг аж ахуй нэгж, байг

Сүүлд нэмэгдсэн мэдээ