Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Сумын танилцуулга

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 3339

ГАЗАР ЗҮЙН БАЙРШИЛ

Сэлэнгэ аймгийн баруун урд хэсэгт:

  • Улаанбаатар хотоос сумын төв хүртэл 332  км,
  • Аймгийн төвөөс сумын төв хүртэл 229 км зайд байрладаг.

Булган аймгийн Бүрэгхангай, Орхон аймаг, Төв аймгийн Цээл, Жаргалант, Заамар, Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сум, Орхон сумтай хиллэдэг.

Байгаль, газарзүйн онцлог

Газар зүйн онцлог. Орхонтуул сум нь нийт 2940,8 км2 нутаг дэвсгэртэй, далайн түвшнээс дээш 1100-1300м өргөгдсөн. Байгаль-газар зүйн мужлалаар манай орны хээрийн бүсийн хойд хэсэгт багтах өвслөг хээр, түүнчлэн ойт хээрийн бүс хосолсон, орчны ба экологийн өвөрмөц зохицол бүхий нутагтай сум юм.Газар хөдлөлийн эрчим 8 балл.

         Намхан толгойд бүхий уудам хөндий, өндөр уул, түүнчлэн голын огцом хавцал, тохой, гүн хэрчигдмэл хясаа зэрэг өвөрмөц тогтцыг тус сумын нутаг дэвсгэрийн аль ч хэсэгт үзэж болно.

Цаг уурын нөхцөл.

Чийглэгдүү, сэрүүн мужид хамрагдаж хөрсний мужлалын хувьд томоохон голын хөндийн нам дор газрын хуурайвтар, сэрүүвтэр дэд мужид хамрагддаг.

  • 1 дүгээр сарын дундаж температур -28°С
  • 7 дугаар сарын дундаж температур +19°С
  • жилийн дундаж салхины хурд 4-6 м/с
  • жилийн хур тунадасны нийлбэр 300-350 мм

Эдийн засгийн бүтэц

Сумын хэмжээнд нийт 98 аж ахуйн нэгж байгууллага, иргэд үйл ажиллагаа явуулж байгаагаас төр төсвийн 9 байгууллага  байгаа бөгөөд 2016 онд ААН-үүд нь 32.0 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 26,2 сая, аймагт 184,3 сая, орон нутагт 71,5 сая нийт 282,1 сая төгрөгийн татварын орлогыг  төвлөрүүлсэн байна.

            Тус суманд жилд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагааа эрхэлдэг “Орхон хөгжил”, “Агрошим” ХХК, “Суварган тамир” ХХК зэрэг томоохон аж ахуй нэгжүүд 1300,0 саяас 837,6 сая борлуулалтын орлоготой байгаа нь сумын дэд бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна.

ХӨДӨӨ АЖ АХУЙ

Малын бүтэц: Сумын хэмжээнд 216060 толгой малтайгаас 410 тэмээ,  13726 адуу, 19557 үхэр, 106511 хонь, 75856 ямаа байна. Нийт малын 44,5% буюу 96290 хээлтэгч мал байна. Нийт үхэр сүргийн 67,4%-ийг Сэлэнгэ үүлдрийн цэвэр эрлиз үхэр эзэлдэг.

Газар тариалан

      Сумын нийт эдэлбэр газар нутгийн 95,1 хувийг ХАА-н эдэлбэр газар эзлэдэг. Үүнээс газар тариалангийн талбай 25476 га, Хадлангийн талбай 16,9 мянган га, Бэлчээрийн талбай 243,8 мянган га газар эзэлдэг байна.

НИЙГЭМ

 Хүн ам:  Тус сум нь нийт 3672 хүн амтай 1008 өрхтэй. Үүнээс: Шар-Усны  I баг буюу Рашаант тосгон 1758 хүн ам, 468 өрхтэй, Баянцогт II баг нь 1318 хүн ам, 368 Өрхтэй, Хонгор-Овоо III баг нь 596 хүн ам, 172 өрхтэй байна. Тус сум нь 2 аймгийн 5 сумтай хил залгаа оршдог нийт хүн амын 65,7 хувь нь сумын төвд амьдардаг. Сумын нийт хүн амын 56 хувь нь залуу болон дунд насныхан,  38 хувь нь хүүхэд, 6 хувь нь хөгшид байна.

      ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЭЦ         

Зам тээвэр. Улсын болон орон нутгийн чанартай авто замуудтай шороон замаар холбогддог.

Цахилгаан хангамж: Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр1974онд баригдсан 35/10квт-ийндэд станцтай.

Ус хангамж: Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худаг, 250м3багтаамжтай 1 усан сан, 100м3/хоног хүчин чадалтай 1 насос станц, 300 м3/хоног хүчин чадалтай 1 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж, цэвэр усны 2,4км урт шугам хоолойтой. Төвлөрсөн ус хангамжийн системд 75 өрх, 5 аж ахуйн нэгж холбогдож бусад айл өрх 4 ус түгээх байрнаас усаа авч байна.

Усан сан

  • Төв усан сан
  • 250 м3 хүчин чадалтай

Дулаан хангамж: Сумын төвд 2 төвлөрсөн уурын зуух, Эрүүл мэндийн төвийн 1 уурын зуух ажиллаж байна.

Орон сууцны хангамж: Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 16 айлын 13 орон сууц,  8 айлын 3 орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ