Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СУМЫН ТАНИЛЦУУЛГА

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1326

ГАЗАР ЗҮЙН БАЙРШИЛ

Сэлэнгэ аймгийн баруун урд хэсэгт:

  • Улаанбаатар хотоос сумын төв хүртэл 332  км,
  • Аймгийн төвөөс сумын төв хүртэл 229 км зайд байрладаг.

Булган аймгийн Бүрэгхангай, Орхон аймаг, Төв аймгийн Цээл, Жаргалант, Заамар, Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сум, Орхон сумтай хиллэдэг.

Байгаль, газарзүйн онцлог

Газар зүйн онцлог. Орхонтуул сум нь нийт 2940,8 км2 нутаг дэвсгэртэй, далайн түвшнээс дээш 1100-1300м өргөгдсөн. Байгаль-газар зүйн мужлалаар манай орны хээрийн бүсийн хойд хэсэгт багтах өвслөг хээр, түүнчлэн ойт хээрийн бүс хосолсон, орчны ба экологийн өвөрмөц зохицол бүхий нутагтай сум юм.Газар хөдлөлийн эрчим 8 балл.

         Намхан толгойд бүхий уудам хөндий, өндөр уул, түүнчлэн голын огцом хавцал, тохой, гүн хэрчигдмэл хясаа зэрэг өвөрмөц тогтцыг тус сумын нутаг дэвсгэрийн аль ч хэсэгт үзэж болно.

Цаг уурын нөхцөл.

Чийглэгдүү, сэрүүн мужид хамрагдаж хөрсний мужлалын хувьд томоохон голын хөндийн нам дор газрын хуурайвтар, сэрүүвтэр дэд мужид хамрагддаг.

  • 1 дүгээр сарын дундаж температур -28°С
  • 7 дугаар сарын дундаж температур +19°С
  • жилийн дундаж салхины хурд 4-6 м/с
  • жилийн хур тунадасны нийлбэр 300-350 мм

Эдийн засгийн бүтэц

  Сумын хэмжээнд бүртгэлтэй 106 ААН, албан байгууллага байгаагаас төр төсвийн байгууллага 10, Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 12, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 17 байгууллага байна. Нийт ААН, Албан байгууллагын 50% тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд ААН, Албан байгууллага, иргэд улс орон нутгийн төсвийн орлогод жилдээ 230-250 сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлдэг.

ХӨДӨӨ АЖ АХУЙ

Малын бүтэц: Сумын хэмжээнд 212560 толгой малтайгаас 369 тэмээ,  14171 адуу, 17282 үхэр, 101313 хонь, 79398 ямаа байна.

Газар тариалан

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум нь нийт 294,083 га газар нутагтай ба нийт талбайн 94,1 хувь буюу 276984,93 га газрыг хөдөө аж ахуйн газар эзэлдэг ба Хөдөө, аж ахуйн газрын дэд ангиллаар: Бэлчээрийн газар 232380.42га, хадлангийн талбай 13928 га, тариалангийн талбай 26992.09 га, атаршсан газар 35га, ХАА-н барилга, байгууламжийн дэвсгэр газар 519.42 га талбайг тус тус эзэлж байна.

НИЙГЭМ

 Хүн ам:  Нийт 3861 хүн амтай 1079 өрхтэй. Үүнээс: Шар-Усны  I баг буюу Рашаант тосгон 1877 хүн ам, 506 өрхтэй, Баянцогт II баг нь 1375 хүн ам, 388 Өрхтэй, Хонгор-Овоо III баг нь 609 хүн ам, 185 өрхтэй байна. Тус сум нь 2 аймгийн 5 сумтай хил залгаа оршдог. Нийт хүн амын 968 иргэн Сумын төвд, 1365 иргэн хөдөө, 1528 иргэн Рашаант тосгонд  амьдардаг байна. Мөн Сумын нийт хүн амын 1352 иргэн / 0-18 / насныхаа, 2509 иргэн 18-аас  дээш насныхан эзэлж байна.

      ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЭЦ         

Зам тээвэр. Улсын болон орон нутгийн чанартай авто замуудтай шороон замаар холбогддог.

Цахилгаан хангамж: Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1974 онд баригдсан 35/10квт-ийндэд станцтай.

Ус хангамж: Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худаг, 250м3багтаамжтай 1 усан сан, 100м3/хоног хүчин чадалтай 1 насос станц, 300 м3/хоног хүчин чадалтай 1 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж, цэвэр усны 2,4км урт шугам хоолойтой. Төвлөрсөн ус хангамжийн системд 75 өрх, 5 аж ахуйн нэгж холбогдож бусад айл өрх 4 ус түгээх байрнаас усаа авч байна.

Усан сан

  • Төв усан сан
  • 250 м3 хүчин чадалтай

Дулаан хангамж: Сумын төвд 2 төвлөрсөн уурын зуух, Эрүүл мэндийн төвийн 1 уурын зуух ажиллаж байна.

Орон сууцны хангамж: Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 16 айлын 13 орон сууц,  8 айлын 3 орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ