Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 66

АРВАНХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

ХУР ТУНАДАСТАЙ ӨДРИЙН ТОО БОЛОН ТҮҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ

Арванхоёрдугаар сарын Монгол орны хур тунадастай өдрийн тоог 1980-2020 оны хооронд дундчилж зураг 1-д үзүүлэв. Зураг 1–ээс харахад зонхилох хур тунадас нь Орхон, Сэлэнгэ, Туул голын хөндийгөөр 3-12 өдөр ордог байна.

Зураг 1. 1980-2020 оны 12 дугаар сарын дундаж хур тунадастай өдрийн тоо                            

                      

1980–2020 оны 12 дугаар сарын хур тунадастай өдрийн тооны өөрчлөлтөөс зөвхөн статистик үнэмшилтэй станцуудын 10 жил тутамд дахь утгуудыг зураг 2–т үзүүлэв. Зургаас харахад тунадастай өдрийн тоон өөрчлөлт нутгийн хойд хагаст зонхилон ажиглагдсан ба хур тунадастай өдрийн тоо 1980–2020 оны хооронд ихэнх станцуудад өсөлттэй байв.

Уур амьсгалын тойм

    Арванхоёрдугаар сарын агаарын температурын ОЖД нь -16...-24°C хүйтэн байдаг. Арванхоёрдугаар сарын агаарын дундаж температур 1980–1981,1984-1986, 1994, 2001-2003, 2005, 2009, 2010, 2011, 2018, 2020 онуудад нийт нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байсан бол харин 1987-1991, 1995-2000, 2006-2008, 2013, 2015-2017, 2019, 2021 онуудад ОЖД-аас 1–3°С–аар дулаан байсан байна.

    Сарын нийлбэр хур тунадас 2–6 мм цас ордог. Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1979-1985, 1997-1999, 2005-2007, 2017, 2020, 2021 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна. Харин 1986, 1996, 2000–2002, 2008–2010, 2012 онууд харьцангуй ахиу хур тунадастай байсан байна.

 ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн байна. (Зураг 3)

Зураг 3. 2022 оны 12–р сарын агаарын дундаж температурын урьдчилсан мэдээ, С0

[Н–агаарын температур ОЖД–ийн орчим, Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн]

.Хур тунадас ОЖД–аас ахиу цас орох төлөвтэй байна (Зураг 4).

Зураг 4. 2022 оны 12–р сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан мэдээ, мм

[И–хур тунадас ОЖД–аас ахиу, Н–хур тунадас ОЖД–ийн орчим, Б–хур тунадас ОЖД–аас бага]

     Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 5)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн байх бол нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас бага зэрэг дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч цасан шуурга шуурч болзошгүй байна.

 

Зураг52022 оны 12–р сарын температур, хур тунадасны явц

[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]

Сүүлд нэмэгдсэн мэдээ