Цөөн үгээр

- АЖЛЫН БАЙРНЫ ЗАР - ТЕНДЕРИЙН УРИЛГА - ТАЛАРХАЛ

ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 42
Өнөөдөр нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг АНХААРУУЛЖ БАЙНА.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ