Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 833

СЭЛЭНГЭ АЙМАГ

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ САЛБАР

 

                                                            2019 оны 8 дугаар сарын 06

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум                                            Утас: 70363683, 70363003  70363003                         

Цагаан эрэг гудамж                                   № 218                       Факс: 70362306

 

Сэрэмжлүүлэг мэдээ

Сэлэнгэ аймгийн нутагт урсах Сэлэнгэ мөрөн, Ерөө, Хүдэр, Зэлтэр голууд үерийн түвшинг 16-87 см-ээр давж үерлэсэн , Орхон, Хараа голуудын усны түвшин олон жилийн дундажыг 31-77 см-ээр давсан байна. Иймд дээр дурьдсан гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байна уу?

2019 оны 08 дугаар сарын 06-ны 20 цагаас 2019 оны 08 дугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

СҮХБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

2019 оны 08 дугаар сарын 08-наас  2019 оны 08 дугаар сарын 12-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

  9, 10-нд зарим сумдын нутгаар түр зуурын бороо, 11, 12-нд бүх сумдын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд салхи баруунаас 5-10 м/с. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.  11-нээс бүх сумдын нутгаар сэрүүснэ.

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ