Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

2020 ОНЫ 8 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 757

2020 ОНЫ 8 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Уур амьсгалын тойм

  

            Наймдугаар сард агаарын температурын ОЖД нь Сэлэнгэ аймгийн нутгаар 15-20 градус дулаан байдаг байна. Гэвч цаг агаарын нөхцөл жил бүр харилцан адилгүй байдаг. Тухайлбал, 1984, 1985, 1990, 1993, 2003 онд уур амьсгалын дунджаас 1-3 градусаар хүйтэн байсан бол 2001-2002, 2005-2008, 2011, 2015, 2016 онд уг дунджаас 1-4 градусаар дулаан байв. Агаарын үнэмлэхүй их температур 35-39 градус байдаг бөгөөд хөрсний гадарга дээр 55-65 градус хүрч халсан байна. Зарим жилд Сэлэнгэ аймгийн нутгаар шөнөдөө 3-8 градус хүрч цочир хүйтэрдэг бөгөөд энэ нь арван жил тутамд 1-3 удаа тохиолддог.

      Хур тунадасны хувьд Сэлэнгэ аймгийн ихэнх сумдаар 71-99 мм ордог. Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1985, 1986, 1989, 1996-1997, 1998, 2000-2001, 2004-2006, 2008-2011, 2014, 2016, 2019 онуудад ОЖД–аас харьцангуй бага хур тунадас орсон бол 1981-1984, 1987-1988, 1990-1995, 2012-2013, 2017-2018 онуудад зарим сумдаар олон жилийн дунджаас харьцангуй ахиу хур тунадас орсон байна. 

  ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Агаарын температурын хувьд: Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгэ аймгийн нутгаар ОЖД-ийн орчим буюу 17-19 градус дулаан байна (зураг 1).

    Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үед агаарын температур өмнөх үеэсээ 2–50С–аар сэрүүснэ. Гуравдугаар арав хоногийн дунд үед цочир хүйтрэл ажиглагдаж болзошгүй байна.

    Хур тунадасны хувьд: Сэлэнгэ аймгийн нийт нутгаар ОЖД – ийн орчим буюу 60-88 мм орох төлөвтэй байна (зураг 2).

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 10-12 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ