Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Рашаант тосгоны Эрүүл мэндийн төв

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1257

 

  Эрүүл Мэндийн Яамны хөрөнгө оруулалтаар улсын төсвөөс 200000 сая төгрөгөөр эмнэлэгийн  хоёр давхар барилга баригдан, 2008 оны 6 дугаар сард ашиглалтанд орсноор Рашаант тосгоны ЭМТ байгуулагдсан.   
    Тус салбар нь 15 орон тоотойгоор багийн 485 орчим өрхийн 1802 иргэнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх, чирэгдэлгүй хөнгөн шуурхай үйлчлэх, эмнэлгийн материаллаг баазыг бэхжүүлэх зэрэг зорилтуудыг тавин ажиллаж байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО:
Үйлчлэх хүрээний хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ болон орчин үеийн эрүүл мэндийн тухай ойлголтыг Монгол Улсын Засгийн Газрын Үндэсний хөтөлбөрүүдтэй уялдуулан   таниулж, тэдний эрүүл мэндийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх замаар хүн амын дундах өвчлөлийг бууруулахад гол анхаарлаа чиглүүлэн ажиллаж байна.
 
 
 
 
 
  Тус салбарын эрхлэгч их эмчээр М . Чулуунтөмөр эрүүл мэндийн салбарт 26 дахь жилдээ ажиллаж байна.
 
 
 
 
Эмчлэгч их эмч Д.Ариунбулаг, статистикч бага эмч Д.Алгаа, эх баригч бага эмч Б.Энхтуяа, лаборант Б.Бямбасүрэн, Эмийн санч Ц.Түмэндэмбэрэл, ахлах сувилагч Б.Энхчимэг сувилагч Ц.Сарантуяа, О.Жаргалбаяр,  Ц.Оюунчимэг үйлчлэгч М.Эрдэнэчимэг, Б.Лхамжав, нярав Э.Гэрэлцэцэг, тогооч Я.Оюунтуяа, галч Г. Сандагдорж, М. Дашдорж жолоочоор Б.Батцоож нар ажиллаж  байна.
 
 
 Манай  хамт  олны  дотроос Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор эрхлэгч их эмч М.Чулуунтөмөр, бага эмч Ц.Түмэндэмбэрэл, Хөдөлмөрийн хүндэт медалиар бага эмч Ц.Түмэндэмбэрэл  Эрүүлийг   хамгаалахын  “Тэргүүний ажилтан" цол тэмдгээр их эмч М.Чулуунтөмөр, бага эмч Д.Алгаа, Ц.Түмэндэмбэрэл, лаборант Б.Бямбасүрэн, сувилагч Ц.Сарантуяа, О.Жаргалбаяр, үйлчлэгч М.Эрдэнэчимэг Эрүүл Мэндийн Яамны “Хүндэт жуух бичиг"-ээр бага эмч Д.Алгаа, Ц.Түмэндэмбэрэл, Б.Энхтуяа, лаборант Б.Бямбасүрэн, сувилагч Ц.Сарантуяа,  О. Жаргалбаяр, Б.Энхчимэг  нар тус тус шагнагдсан байна.
Тус эмнэлгийн удирдлага чанарын багт : Эрхлэгч их эмч М.Чулуунтөмөр
                                                                     Дүн бүртгэгч бага эмч Д.Алгаа
                                                                     Эх баригч бага эмч Б.Энхтуяа
                                                                     Лаборант Б.Бямбасүрэн
                                                                     Ахлах сувилагч Б.Энхчимэг
Халдвар хяналтын багт: Лаборант Б.Бямбасүрэн
                                          Их эмч Д.Ариунбулаг
                                          Дүн бүртгэгч бага эмч Д.Алгаа
                                          Ахлах сувилагч  Б.Энхчимэг
                                          Үйлчлэгч Б.Лхамжав 
ББХНШалгах комисс:  Эрхлэгч их эмч М.Чулуунтөмөр
                                      Дүн бүртгэгч бага эмч Д.Алгаа
                                     Нярав Э.Гэрэлцэцэг нар ажиллаж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ