Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ОРОН НУТАГ ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2019 ОНД ХИЙГДСЭН АЖЛУУДЫН ГҮЙЦЭТГЭЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 625
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 42 тоот тогтоолоор Орон нутаг хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хийгдсэн ажлуудад хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
      Ажлын хэсгийн ахлагч ИТХ-ын тэргүүлэгч Б.Бямбасүрэн, нарийн бичгийн даргаар ИТХ-ын тэргүүлэгч Д.Уранчимэг, гишүүдэд ИТХ-ын төлөөлөгч Д.Сүхбаатар, 1-р багийн иргэн С.Үржин, 2-р багийн иргэн Д.Чимгээ нарын бүрэлдэхүүн  2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж, хяналт шалгалт хийх чиглэл удирдамжаа батлуулан Орон нутаг хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хийгдсэн ажлуудын гүйцэтгэлийг хянан шалгах ажлыг бичиг баримтын хүрээнд зохион байгууллаа.
        Цаашид аливаа ажил, төсөл арга хэмжээний төсвийг батлуулахдаа бодитой төсөв судалгаа, зураг төслийг урьдчилан мэргэжлийн хүмүүсээр гаргуулан үүний дараагаар хуралдаанд танилцуулан батлуулах нь тухайн ажлын чанар, үр дүн хүссэн түвшиндээ хүрэх юм.
       Ажлын хэсэг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ОНХСангийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудыг бодит байдал дээр нь очиж техникийн тодорхойлолтын дагуу хүлээж авсан эсэх, чанар үр дүн, гүйцэтгэлийн байдалд хяналт шалгалт хийхээр боллоо.
 
                                                                                                                       ИТХ-ын ажлын алба
         

Сүүлд нэмэгдсэн мэдээ