Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2023 ОНЫ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОЮУТАН ЗАЛУУС ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА.

Нийтэлсэн: 7 сарын өмнө Үзсэн: 73

Сумын “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2023 оны тэтгэлэг олгох сонгон шалгаруулалтад оюутан залуус та бүхнийг урьж байна. Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн болзол шаардлагыг хангасан оюутан бүр материалаа ирүүлэх боломжтой бөгөөд 2023 оны 10-р сарын 01-нээс 2023 оны 10-р сарын 15-ны өдрийг хүртэл сумын Засаг даргын Тамгын газар дээр хүлээн авна.
Хөтөлбөрийн доор дурдсан болзол шаардлагыг хамгийн их хангасан оюутанд сургалтыг төлбөрийн тэтгэлэг олгоно.
Шалгуур үзүүлэлтүүд:
• Тухайн сургуулийнхаа сургалтын албаар баталгаажуулсан сургалтын тодорхойлолт
• Уралдаан тэмцээний өргөмжлөл, гэрчилгээний эх хувь
• Иргэний үнэмлэхний хуулбар /баталгаажуулсан байх/
• Өргөдөл
• Нийгэм олон нийтийн ажилд манлайлагч гэдгийг нотолсон сургуулийн захирлын тодорхойлолт
• Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхөөс суралцагч оюутнуудын хувьд Өрхийн амьжиргааг тогтоох судалгааны дүгнэлт, баг хорооны Засаг дарга, нийгмийн халамжийн ажилтны тодорхойлолт
• ЕБС-иудын 12-р анги төгсөж буй сурагчийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтанд оролцож элсэн орсон сургуулийн томилолт, батламж, эрхийн бичгийн хуулбар /баталгаажуулсан байх/, болон элсэлтийн шалгалт зохион байгуулсан аймгийн комиссын дүгнэлт эх хувиараа байх
Дэлгэрэнгүй мэдээллийг 89197666 утсаар лавлана уу

Сүүлд нэмэгдсэн мэдээ