Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

"ОНЫ ШИЛДЭГ ТҮШЭЭ" ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ШАЛГАРУУЛЛАА.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 672
  Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн ажлыг дүгнэх аргачлалд заасан болзолыг бүрэн хангаж, хурлын төлөөлөгчөөр сонгогдсоноос хойш хуралдаанд нэг ч удаа тасалгүй оролцож, өөрийн тойргийн иргэдтэй жилдээ 3-оос доошгүй удаа уулзаж, өрх гэрээр нь орж санал хүсэлтийг нь сонсон холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлэн эргэх холбоотой идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа 2-р тойргийн төлөөлөгч Доржийн Сүхбаатарыг Тэргүүлэгчдийн шийдвэрээр 2018 оны "Шилдэг түшээ" төлөөлөгчөөр тодруулан өргөмжлөв.
        Төлөөлөгч Д.Сүхбаатар нь 2017 оны ажлаараа мөн "Шилдэг түшээ" төлөөлөгчөөр шалгарч, өдгөө хошой шагналтан болоод байгаа билээ.
       Тэрээр Орхонтуулчуудын хүсэл сонирхол, итгэл үнэмшлийн дүнд баригдаж буй буддын шашны хийдийг ашиглалтанд оруулах талаар ихээхэн хүчин зүтгэл гаргаж, зохион байгуулах ажлын хэсгийн даргаар ажиллаж, уйгагүй хөөцөлдсөний дүнд ашиглалтанд оруулах эхлэлийг тавьсан идэвхтэн сонгуультан юм.
      
 
                                              ОРХОНТУУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Сүүлд нэмэгдсэн мэдээ